Дэлхийн банкнаас эдийн засгийн тоймыг танилцуулна

Хуучирсан мэдээ: 2013.10.06-нд нийтлэгдсэн

Дэлхийн банкнаас эдийн засгийн тоймыг танилцуулна

Зүүн Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн талаарх хамгийн сүүлийн үеийн тоймыг Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн газраас маргааш танилцуулна.  Уг тоймд Монгол орныг ч багтаан  хамруулсан байна. Зүүн Ази, Номхон Далайн бүсийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн талаар хагас жил бүрээр гаргадаг энэхүү сүүлийн тоймд дэлхийн эдийн засагт өсөх хандлага гарч байгаа, нөгөө талдаа Хятад улс эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахын тулд өсөлтийн тэнцвэржүүлэх бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа тухай дурдсан байна.  АНУ нь мөнгөний суурийг тэлэх асуудлыг удаашруулж байна, гэхдээ үүнтэй холбогдон гарч болох эрсдэлд тус бүс бэлтгэгдсэн үү,  Японы эдийн засгийн өсөлтийг сэргээх шинэ стратеги нь бүсэд ямар нөлөө үзүүлэх вэ зэрэг олон асуултын хариуг маргааш болох танилцуулгын үеэр сонсож болох ажээ.

Танилцуулгыг Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон Далайн бүсийн ахлах эдийн засагч Бэрт Хофман Сингапураас видео конференцоор танилцуулах юм. Танилцуулга Монгол дахь Дэлхийн Банкны суурин төлөөлөгчийн байранд 11 цагаас эхлэх юм байна.

Д.ЦЭЦ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж