“Сүнжидмаа” дуулалт жүжиг тоглогдоно | News.MN

“Сүнжидмаа” дуулалт жүжиг тоглогдоно

Хуучирсан мэдээ: 2013.10.06-нд нийтлэгдсэн

“Сүнжидмаа” дуулалт жүжиг тоглогдоно

“Навсгар намайг хэн тоох вэ, нарны галтайд нутаг буцъя даа” хэмээн Мянган залуу дуулж байснаа гэнэт зориг орон “Эр хүн зорьсондоо, эмээлт морь харайсандаа гэдэг. Зорьж ирсэн Сүнжидмаатайгаа уулзаад буцъя” хэмээн Сүнжидмааг хүлээсээр уулзаж, гэрт нь ордог. Энэ үед тэднийг харсан хээнцэр, харваас угсаа гарвал сайтай, хэл үг хурц Наваан гэгч залуу байж ядан үлдэнэ. “Сүнжидмаа” дуулалт жүжгийн цааш өрнөх хэн бүхэнд сонин.

1981 онд тайзнаа анхлан тавигдаж байсан “Сүнжидмаа” дуулалт жүжгийг ҮДБЭЧ-ын уран бүтээлчид үзэгч олондоо өргөн барьж байна. Өнгөрөгч баасан, бямба гаригуудад ҮДБЭЧ-ын тайзнаа тоглогдсон “Сүнжидмаа” дуулалт жүжиг өнөөдөр 19:00 цагаас үзэгчийн хүртээл болох юм. Тэртээ 1981 онд найруулагч Ё.Цэрэндолгор найруулан тайзнаа амилуулж байсан бол урилгаар дахин энэхүү дуулалт жүжгийг найруулжээ. Сүнжидмаад чуулгын гоцлол дуучин Соёлын тэргүүний ажилтан С.Цогтсайхан, Ц.Түмэнжаргал, Мянганд Соёлын тэргүүний ажилтан Б.Батмэнд, дуучин Г.Отгонзул, Наваанд дуучин П.Баярмагнай, дуучин Э.Чинчулуун нар дуулж байна. Баянхонгор аймгийн “Тэмүүжин” театрын дуучин П.Баярмагнайг уг дүрд тоглуулахын тулд урьж авчирчээ. Сүнжидмаагийн ээжийн дүрийг Гавьяат жүжигчин Д.Ширмэнтуяа бүтээж байна.

“Сүнжидмаа” дуулалт жүжгийг 32 жилийн тэртээ соёлын нэрт зүтгэлтэн Ж.Бадраагийн цомнол, хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын хөгжим, бүжиг дэглээч С.Сүхбаатар нарын дэглэлтээр Ё.Цэрэндолгор найруулан тайзнаа тавьснаас хойш дахин үзэгч түмний хүртээл болгож байна.

Сэргээн тавьсан “Сүнжидмаа” жүжиг ҮДБЭЧ-ын тайзнаа өнөөдөр 16.00 цагаас тоглогдоно. Тоглолтын тасалбарын хувьд суудлынхаа зэрэглэлээс шалтгаалан 15, 20, 25 мянган төгрөгийн үнэтэй ажээ.

Ч.БОЛ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2013-10-06 75.86.173.179

TSogtsaikhan odoo boltol gawyat boloogui muu bnaa. yuch chadahgui yumnuud avchaad baihad.

Avatar

үзэгч 2013-10-06 202.21.113.139

Сайхан бүтээлээ гэж он жилийн уртад ч хэвээр л байх юм даа.Сайхан уран бүтээл шүү.Бүгдэд нь амжилт хүсье.Аргагүй л аваргуудын бүтээсэн бүтээл дээ.Лувсаншарав гуай, Бадраа агсан гээд .Ё.Цэрэндолгор найруулагчид аз жаргал сайн сайхныг хүсэн улам олон сайхан бүтээл бүтээхийг хүсэн ерөөе

Avatar

АРДЫН ДУУНЫ СҮНЖИДМАА 2013-10-06 103.26.194.82

ЖИНХЭНЭ ОРИГ МОНГОЛИАН ЛАВ ЭНД СЕКСИ УИМЕН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж