Иргэд халаалт муу байгаа талаар гомдоллож байгаа ч дулааныхан үгүйсгэвИргэд халаалт муу байгаа талаар гомдоллож байгаа ч дулааныхан үгүйсгэв

Хуучирсан мэдээ: 2010.03.07-нд нийтлэгдсэн

Иргэд халаалт муу байгаа талаар гомдоллож байгаа ч дулааныхан үгүйсгэвИргэд халаалт муу байгаа талаар гомдоллож байгаа ч дулааныхан үгүйсгэв

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх шуурхай мэдээллийн төвд иргэдээс халаалт дулаан тааруухан байгаа талаарх гомдол олон газраас иржээ. Баянзүрх дүүргийн 15, Баянгол дүүргийн  3,4, Сонгихохайрхан дүүргийн нэгдүгээр хороолол зэрэг газруудад дулааны горим алдагдаж, тасалгааны температур маш бага байна гэж иргэд гомдолложээ. Энэ талаар “Улаанбаатар дулааны шугам сүлжээ” ХК—ийн  диспетчер инженер Н.Хэрлэнгээс тодруулахад:
-Манай байгууллага дулааны горимоо байнга хянаж ажилладаг. Өнөөдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороололд л халаалт, дулаан бага зэрэг бууруу байгаа. Бусад газарт дулаан хэвийн байх учиртай. Цахилгаан станцаас +114 градустай өгч  байгаа тул хэрэглэгчдэд хангалттай дулаан очих ёстой. ЦТП-д очиж буй дулааны хэмжээ +64+72 хэмийг зааж байна гэсэн хариуг өглөө.

Д.Цэлмүүн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж