
өнөөдөр хуваарийн дагуу “С” хэсгийн Алжир болон Словень, “D” хэсгийн
Серби ба Гана, Герман ба Австралийн багууд тоглолт дэлхийн аваргын
дэвжээнд өрнөнө.
“С” хэсэгт сугалаа татсан дөрвөн баг дотроос бараг л “хүний тооноос
хасагдаад буй” хоёр багийн тоглолт өнөөдөр орой Полокване хотын Питер
Мокабагийн нэрэмжит цэнгэлдэхэд Монголын цагаар 19.30 цагаас эхэлнэ.
Харин “үхлийн хэсэг-2” хэмээн нэрлэгдээд буй “D” хэсгийн эхний
тоглолтууд энэ үдэш сонирхолтой өрнөх болов уу. Европ тивээс цахиур
хагалан гарч ирсэн Сербийн шигшээ баг өнөөдөр орой Монголын цагаар 22.00
цагаас Претория хотын Лофтус Версфельд цэнгэлдэхэд Хар тивийн хүчирхэг
багуудын нэг Ганатай тоглох бол дэлхийн гурван удаагийн аварга Германы
шигшээ баг 02.30 цагаас Дурбан хотноо Австарлийн багтай эхний тоглолтоо
хийх учиртай.
С.Цэлмэг