Елена Янкович шигшээд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2013.10.05-нд нийтлэгдсэн

Елена Янкович шигшээд шалгарлаа

Сербийн Елена Янкович “China Open” тэмцээний шигшээд шалгарлаа.

БНХАУ-ын Бээжин хотноо өнгөрөгч есдүгээр сарын 30-нд эхэлсэн "China Open" тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шигшээд Сербийн Елена Янкович шалгараад байна.

Тэмцээнд есд эрэмбэлэгдэн тоглосон дэлхийн экс тэргүүн теннисчин Сербийн Елена Янкович 2011 оны “Уимблдон”-ы аварга Чехийн Петра Квитоваг 6:7 (7:9), 6:1, 6:1-ийн харьцаагаар буулган авснаар шигшээд шалгарлаа. (видеог хавсаргав) Янкович дэлхийн манлай теннисчин АНУ-ын Серена Уильямс, Польшийн Агнешка Радваньска хоёрын хэн хожсонтой нь аваргын төлөө тоглох юм.

Янкович тус тэмцэний 2008 оны шигшээд ОХУ-ын Светлана Кузнецоваг 6:2, 6:4-ийн харьцаагаар буулган авснаар түрүүлж байсан байна. Түүний хувьд дөрвөн жилийн дараа тус тэмцээний аваргын төлөө шалгарлаа.

Эрэгтэйчүүдийн хагас шигшээд өнгөрсөн жилийн аварга Сербийн Новак Жокович (1) vs Францын Ричард Гаске (5), Чехийн Томаш Бердых (4) vs Испаний Рафаэль Надаль (2) нар шалгараад байгаа. Тэдний тоглолт өнөө шөнө болж, шигшээд өрсөлдөх теннисчид тодрох юм.

Нийт 8 сая гаруй ам.долларын (эм 5 сая, эр 3 сая) шагналын сантай тус тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн аварга 860 мянган ам.доллар хүртэж, чансааны 1000 оноо, дэд аварга 430 мянган ам.доллар, чансааны 700 оноо хүртэх юм байна. Харин эрэгтэйчүүдийн аварга 557 мянган ам.доллар, 500 оноо хүртэх юм байна.

НЭМЭЛТ: АНУ-ын Серена Уильямс, Польшийн Агнешка Радваньска нарын тоглолтод 6:2, 6:2-ийн харьцаагаар дэлхийн манлай теннисчин ялалт байгуулснаар шигшээд шалгарлаа.


Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж