Вьетнамын хамгийн алдартай жанжин өөд болов

Хуучирсан мэдээ: 2013.10.05-нд нийтлэгдсэн

Вьетнамын хамгийн алдартай жанжин өөд болов

Вьетнамын улстөрч бөгөөд цэргийн жанжин генерал Во Нгуен Зяп 103 насандаа аравдугаар сарын 4-нд нас баржээ гэж Вьетнамын зэвсэгт хүчиний эх сурвалжийн мэдээний дагуу Agence France-Presse мэдээлэв.

Генерал Зяп нь Францын колнчлогчид ба АНУ-тай хийсэн дайны үеэр алдаршсан байв. Тэрээр 2009 оноос хойш хэвтэж байсан эмнэлэгтээ баасан гаригийн орой нас баржээ. Вьетнамын хувьсгалын удирдлагад тэр Хо Ши Миний дараа хоёрт нь ордог.

Генерал Зяпын гол ялалтыг нь 1954 онд Дьенбьенфугийн дэргэд Францын армийг бут цохисон  үйл явдал гэж үздэг. Энэтхэг-хятадын хойгийн анхдугаар дайны эргэлт нь тэр тулалдаан болсон ба  үүний дараа Зүүн өмнөд Азийн колонийн системийн нуралт эхэлсэн юм.

Во Нгуен Зяп 1911 оны наймдугаар сарын 25-нд тариачины гэр бүлд төрөөд дараа нь сайн дунд ба дээд боловсрол авсан байна. Өсвөрийн наснаасаа хувьсгалт хөдөлгөөнд оролцсон ба 1941 онд Хо Ши Минийн  бий болгосон Вьетминийн зэвсэгт хүчний командлагчаар томилогджээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараах нэгдсэн Вьетнамд тэрээр Дотоод хэрэг болон Батлан хамгаалах яамны тэргүүнээр ажиллаж байв. Тус орон хоёр хуваагдсаны дараа тэр Хойд Вьетнамын коммунист засагт ажиллаж байлаа. Вьетнамын дайнаар өмнөдийн дэглэм ба Америкийн армитай байлдахад генерал чухал үүрэг гүйцэтгэжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж