Мурсийн талынхан цагдаа нартай буудалцав

Хуучирсан мэдээ: 2013.10.05-нд нийтлэгдсэн

Мурсийн талынхан цагдаа нартай буудалцав

Каирт болж байгаа жагсаал.
Фото: Hassan Ammar / AP

Египетийн засгаас зайлуулагдсан Мохаммед Мурсийг дэмжигчид аравдугаар сарын 4-ний өдөр цагдаагийнхантай мөргөлдөөн гаргасан тухай  BBC News мэдээлэв.

Британийн агентлагийн сурвалжлагч дамжуулснаар, Египетийн нийслэлийн төвд хүчтэй буудалцаан сонсогдож байгаа ба хотын бусад район, Газар дундын тэнгисийн эрэг дэх Александрия хотод жагсагчид ба цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарч байна.

Баасан гаригийн уламжлалт мөргөлийн дараа жагсагчид цугларсан Тахрирын талбайд цагдаагийнхан болон жагсагчдын хооронд хамгийн хүчтэй мөргөлдөөн гарсан байна. Талбайг исламистуудаас чөлөөлөхийн тулд цагдаа нар тэдний эсрэг нулимас асгаруулах хий хэрэглэсэн байв.  Тэр нь тус болоогүй учир жагсагчдыг галт сумаар буудаж эхэлжээ.

«Аль-Жазира» телевиз мэдээлснээр, Мурсийг дэмжигчдийн жагсаалд хэдэн мянган хүн оролцсон байна. Хэдэн зуун хүмүүс цагдаа нартай гардан тулаан хийсэн гэнэ.  Цагдаа нарт нэмэлт хүчинг татаж байгаа аж.

Сүүлийн үед Мурсийг дэмжигч исламистуудын жагсаал Каир хотноо баасан гариг бүр болж байна. Тэд одоо мөрдөн байцаалтад байгаа өөрийн лидерийг эргүүлэн  тушаалд нь тавихыг шаардаж байна. Мурсийг хууль хяналтын байгууллагынхныг үзэн ядсан өдөөлтийг гаргасан аллагад уриалсан зэрэг хэрэгт сэжиглэн хориод мөрдөн байцааж байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж