Иракийн холбоотнуудынхаа визний хөтөлбөрийн сунгав

Хуучирсан мэдээ: 2013.10.05-нд нийтлэгдсэн

Иракийн холбоотнуудынхаа визний хөтөлбөрийн сунгав

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, Америкийн цэргийнхэнтэй хамтарч байсан Иракийн иргэдэд олгох тусгай визийн хөтөлбөрийн үйл ажиллагааг аравдугаар сарын 4-нд  сунгасан тухай Associated Press мэдээлжээ.

Аравдугаар сарын эхээр хугацаа нь дуусч байгаа хөтөлбөрийг сунгахын төлөө Конгрессийн хоёр танхмын ардчилагчид ба бүгд найрамдахчууд бүгд санал нэгтэйгээр баталсан байлаа.

Иракийн иргэд ба тэдний гэр бүлд тусгай виз олгох хөтөлбөр 2007 оноос хойш хэрэгжиж эхэлсэн байна. Америкчуудтай хамтран ажиллаж байсан хүмүүсийг урвагчид гэж үзэн хөнөөж, мөргөж байсан хүнд үеэр тэр хөтөлбөр бий болсон ба энэ хугацаанд 12 мянган иракчууд АНУ-ын иргэн болсон байна. Одоо 2000 орчим иракчууд бичиг баримтаа авахаар хөөцөлдөж байгаа ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж