Египет Газын зурвасыг бөмбөгдөнө гэлээ

Хуучирсан мэдээ: 2013.10.05-нд нийтлэгдсэн

Египет Газын зурвасыг бөмбөгдөнө гэлээ

Фото: Ben Curtis

Египтийн эрх баригчид хэрэв исламын дайчдын Синайд хийж буй довтолгоон зогсохгүй бол Газын зурваст агаараас цохилт өгнө гэж санууллаа. ХАМАС Синайн алан хядагчдын бүлэглэлд туслаж байгаа гэдэгт нь Каир итгэлтэй байгаа.

Каир дахь эх сурвалжийн мэдээгээр Египетийн нисгэгчгүй онгоцнууд хэд хэдэн удаа Газын зурвас дээгүүр нислэг хийн Рафиах, Хан-Юнес хотууд дахь байнуудыг тодруулан тэмдэглэжээ. Египетийн цэргийнхэн үзэхдээ, Синайн хойгт хийгдсэн аллагуудын тал хувийг Газын зурвасын террорист бүлэглэлийнхэн  хийсэн гэжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж