“Эрхийнхээ төлөө шуугицгаая” өдөрлөг болж байна

Хуучирсан мэдээ: 2013.10.05-нд нийтлэгдсэн

“Эрхийнхээ төлөө шуугицгаая” өдөрлөг болж байна

Тусгаар тогтнолын талбайд одоо “Эрхийнхээ төлөө шуугицгаая”
уриатай  залуусын өдөрлөг болж байна.
Өдөрлөгийг Монголын Эмнести Интернэшнл
байгууллагын залуучууд,
“Мөрөөдлийн ирээдүй”, “Хүүхэд хүүхдийн төлөө” ТББ, “Гүнж” ТББ-ын дэргэдэх
“Гүнжээгийн клуб”, Монголын улаан загалмайн нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын
хөдөлгөө
н хамтран зохион байгуулж буй юм. Энэ удаад тэд хүүхэд,
эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах байдлаар эрхийг нь зөрчиж байгааг
эсэргүүцэн дуу хоолойгоо нэгтгэж буйн зэрэгцээ иргэн бүр эрүүл аюулгүй орчинд
амьдрах эрхтэйг сануулж байгаа юм.

Онцлоход, залуусын дунд хүний эрх, эрх чөлөөний талаарх
мэдлэг дулимаг байгаагаас болж эрх нь зөрчигддөг, эс бол бусдын эрхийг зөрчдөг
үзэгдэл түгээмэл байгааг өөрчлөх зорилгоор эв санаагаа нэгтгэсэн залуус 2008
оноос эхлэн дээрх арга хэмжээг зохион байгуулж иржээ. Жил ирэх тусам өдөрлөг
хүрээгээ тэлж залуучууд ч өргөнөөр идэвхитэй оролцох болсон юм байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж