УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нь “Алтай хүдэр” компаниас хандив нэрээр 450 сая төгрөг гаргуулан авсан гэх гомдлыг Говь-Алтай аймгийн АН-аас Авлигатай тэмцэх газарт хандан тавиад байгаа юм. Эл хэргийг АТГ шалгах ёстой. Харин энэ талаарх мэдээллийг хэвлэлүүд тавьснаас хойш УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нуувчинд орж, Төрийн ордонд үзэгдэхээ больсон гэнэ. Уг нь байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанд идэвхитэй сууж, олонхийн бүлгийн гишүүдтэй “салам авалцан” хэлэмгий загнадаг гишүүн дээрх үйл явдлаас хойш үзэгдэхээ больсон нь улам эрэлттэй хүнээр тодроход хүргээд байгаа юм. Ирэх долоо хоногт тэрээр ажилдаа ирдэг болов уу, яадаг бол… Ё.Отгонбаяр гишүүн өөртэй нь холбоотой дуулиан дэгдэхэд Төрийн ордонд үзэгдэхээ больж, ээлжит бус чуулган зарлагдсан үеэс ажилдаа ирсэн. Үүн шиг мөн нэг хэсэг ажилдаа ирэхгүй байхаар шийдсэн юм биш байгаа даа.
Г.ШАРХҮҮ