1000 багш Богдхан ууланд аялал хийж байна

Хуучирсан мэдээ: 2013.10.05-нд нийтлэгдсэн

1000 багш Богдхан ууланд аялал хийж байна

"Дэлхийн багш нарын өдөр” өнөөдөр тохиож байгаа бөгөөд нийслэлийн 1000 багш Богдхан ууланд явган аялал хийж байна. Нийслэлийн Боловсролын газраас зохион байгуулж буй энэхүү аяллыг Засгийн газрын тэргүүний байгаль дэлхийдээ ойр байж, эрүүл агаарт явган аялахыг уриалсан санаачлагыг нь дэмжиж хийж буй арга хэмжээ аж.

Аялалд нийслэлийн төвийн зургаан дүүрэг, Налайх дүүргээс тус бүр багш нарын төлөөлөл оролцож байгаа юм. Тэд Цэцээ гүний оргил, Манзуширын хийд, Төр хурахын ам гэсэн маршрутаар аялах юм байна. Мөн аялагчид байгальд ээлтэй аяллын зарчим мөрдөж, уулын хогийг цэвэрлэх гэнэ. Идэвх санаачилгатай оролцсон дүүргийн Боловсролын хэлтсүүдийг урамшуулах юм байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж