
Аялалд нийслэлийн төвийн зургаан дүүрэг, Налайх дүүргээс тус бүр багш нарын төлөөлөл оролцож байгаа юм. Тэд Цэцээ гүний оргил, Манзуширын хийд, Төр хурахын ам гэсэн маршрутаар аялах юм байна. Мөн аялагчид байгальд ээлтэй аяллын зарчим мөрдөж, уулын хогийг цэвэрлэх гэнэ. Идэвх санаачилгатай оролцсон дүүргийн Боловсролын хэлтсүүдийг урамшуулах юм байна.
Г.ДАРЬ