“Жигүүр”-ийнхэн хэлэлцүүлэг өрнүүлж байна | News.MN

“Жигүүр”-ийнхэн хэлэлцүүлэг өрнүүлж байна

Хуучирсан мэдээ: 2013.10.05-нд нийтлэгдсэн

“Жигүүр”-ийнхэн хэлэлцүүлэг өрнүүлж байна

АН-д байгуулагдаад удаагүй байгаа “Жигүүр”-ийнхэн өнөөдөр “Туушин” компанийн хурлын зааланд “Үндсэн дүрмээ сахигтун, мөрдөгтүн” сэдвийн дор нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж байна. Хэлэлцүүлэгт АН-ын гишүүн Ши.Батбаяр илтгэл тавилаа. Тэрээр "Ардчилсан нам партизануудаа жагсаал цуглааны урдаа барьчихаад бусад үед мартчихдаг гэхэд хилсдэхгүй. Тэрбум, тэрбумаар нь хөрөнгө нөөцөлж, гадаадын банкинд хадгалуулсан нөхөд цөөнгүй байгааг бид харлаа. Намын дэргэд холбоо фракц нэмэгдэж байгаа нь Засгийн газарт орж чадаагүй, албан тушаалд багтаагүй хорслоо тайлах гэсэн зүйл биш. Мэдээж ганц, хоёр тийм санаатай хүн байхыг үгүйсгэхгүй.

Өнөөдөр Ардчилсан нам мөнгө, арилжаа, албан тушаалын нам болон хувирч байна. Ахмад үеэ хөсөр хаяж нас чацуу, мөнгө төгрөгтэй эрх мэдэлтэй хүмүүс албан тушаалын төлөө хээл хахууль өгч байна.

Ардчилсан намын дарга арай энэ хахуулийг авдаггүй байх гэж найдъя. Албан тушаал, дарга тойрсон бүлэглэл цааш дамжирвал аюулд хүрнэ" гэв.

“Жигүүр”-ийн зүгээс өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуягт хандан шаардлага хүргүүлсэн. Түүнд АН-ын ҮЗХ-ны хуралдааныг аравдугаар сард багтаан зарлах, намын дүрэмд өөрчлөлт оруулах, ҮЗХ-ны 228 гишүүнийг шинээр дахин сонгох, энэ онд багтаан АН-ын Их хурлыг зарлан хуралдуулахыг мэдэгдсэн. Ингэхдээ дээрх шаардлагын хариуг өнөөдөр буюу “Үндсэн дүрмээ сахигтун, мөрдөгтүн” хэлэлцүүлэг эхлэхээс өмнө өгөх ёстойг сануулсан байлаа. Гэвч АН-ын дарга эл асуудалд хариу ирүүлээгүй байгаа аж. Түүгээр ч зогсохгүй “Жигүүр”-ийн зүгээс зохион байгуулж байгаа дээрх хэлэлцүүлэгт АН-ын удирдлагууд гишүүдээ оролцохгүй байхыг анхааруулсан гэх мэдээлэл ч мөн цацагдаад байна. 

Г.ДАРЬ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

gishuun 2013-10-05 202.70.46.202

hiigeegui bj heblel medeelel asiglaj hudal yarijaa jogsooe. Tsalin hilsuu nemie. Arduud ta nariig tebcheertei huleej bn shuu deeq

Avatar

Зочин 2013-10-05 103.26.194.21

Увсын 2 тойргоор зольж байж А сайд өөрийгөө хамгаалах тохироо МАН-тай хийж үлдэх байх. Тэгээд 2005 онд 65-р тойргийг Миеэг-н хүүд бэлэглээд 3 сарын дараа огцорсон Элбэгээгийн түүхийг давтах байх, Баярцогт нарын улс төрийн арга барил энэ. Тэгээд олигархи бүлэглэлийн хүрээнд юмаа хийнэ. Жирийн гишүүд юу ч мэдэхгүй. Тэр 2005 оны үед л Элитүүдийн нам байгуулахыг санаархаж нам дамжсан бүлэглэлүүд ажиллаж эхэлсэн юм. Яс юман дээр Сү Батболд, С. Баярцогт нарт нэг ашиг сонирхол, нэг бизнес бии. Окутолгойн гэрээ гэдэг энэ бүлэглэлд хамаатай, Тавантолгой мөн адил бусад Монголчуудад бол хий хоосон зүйл. Энэ хоёр намд байгаа ханаж цадахаа мэдэхээ байсан гарууд тэр Элитийнхээ намаа зохоин байгуулаад зайлмаар байгаа юм. Хуйвалдагчид мөнгөөр бүгдийг шийдээд байна. З. Энхболд энэ хамаарлыг багасгах гэж хуулийг батлуулж чадсан. Чамд л эрх мэдлийг өгч үзмээр байгаа юм. А дарга ирээдүйн Ерөнхийлөгч гэж зүүдлээд эхэлсэн. Эсрэгээр Үүл баатарыг Элбэгээгийн дараах хүн гэдгийг зарлаад урвагч Соцдек угшлийнхнаас зай барих шаардлага байгаа.

Avatar

Зочин. 2013-10-05 202.179.15.235

Жигүүр байх болно л доо гэхдээ төр засгаараа нэг их оролдмооргүй л байх нь зөв.Хэрэв сайн ажиллахгүй бол дараагийн сонгуульд навс унана шүү дээ.Сонгууль ойрхон л байна даа. Юм үнэтэй цалин тэтгэвэр нэмэгдэхгүй нь олны урмыг хугалсаар л байна.

Avatar

Зочин 2013-10-05 103.26.194.98

Залуу үеийг үгүйсгэх гээгүй. Гэхдээ өчигдөрхөн цай зөөж, цүнх барихаас хэтрээгүй даргын н.б. туслах нэртэй хүүхдүүдийг чухалчлаад дунд үе, ахимаг настнуудыг хөсөр хаясан томилгоог хавтгайруулж АН боловсон хүчний чадваргүйгээр дуудуулж байх. Ажил хөөцөлдөж байгаа хүн бүр толгой сэгсэрч, улам дордлоо, хахууль улаан цагаан боллоо гэдгийг хэлээд байна. Ёс суртахуунгүй том даргын ивээлд гэж цээж дэлдсэн баагийнууд алддагаа аль хэдийн алдаад эхэлсэн. Туршлагатай Ху"гийнхан улийг шагайж, баримт бүрдүүлээд эхэлчихсэн. Юманд зангараг туршлага, ачаа үүрэх хариуцлага байдгийг үгүйсгээд Чойжоо, Хүрлээгийн өмнөөс ял үүрч байгаа шиг жижиг гаруудыг шүтэх болсон нь луйварчин улс төрчдийн л ариншин шүү дээ. Удахгүй та нар шорон оронд дөжирсөн, цагаандаа гарсан хулгайч алуурчдаар хүрээлүүлж муу муухайгаа хаацайлуулах байх. Түрүүчээсээ Сумтайбаяр мэтийн нөхдөөр илрээд л байна. Алтангадасаар дамжаагүй хамаатан садан биш бол хүн биш гэсэн үнэлэмжээ өөрчлөөгүй цагт А.хуяг өнөөдөртөө тэслээ гэхэд дараагийн сонгуулиар намаа будаа болгох алхамууд хийгээд байна. Ялалтын суурь урт хугацааны өмнө тавигддаг. Өнөөдөр нүүрс савлаж ченж хийхээс өөр иргэдэд ээлтэй зүйл хийж чадахгүй харин тойрон хүрээлэгч нар чинь идсэн ууснаар дуудуулаад эхэллээ. Тавантолгойн Энэбиш, Цэвэр агаар сангийн Хүрлээ, Хүргэн Дэнзэн гээд А даргын гарын хүмүүс тэд бол намд нэг их хамаагүй гэнэтийн баагийнууд. Та үсрээд л 2 жилийн настай ЕС бололтой эдийн засаг мэддэг Да Ганболд мэтийн эдийн засагчид тахимаа өгөөд намын рейтингээ авардаа, даган баясагч салбадай нарт нь хэцүү ч улс орны эдийн засаг сүйрлээ.

Avatar

Эй Мурат 2013-10-05 103.26.194.125

Вы вонючие казахи хотели внутри Монголстана казахскую государство создать вам не хватает одного казахстана если еще раз попробуете хуже будет вонючие

Avatar

Бас нэг партизан 2013-10-05 103.26.194.3

Найз нараа намаа ялчхаад байхад НЭЭГ ХОЁРЫН ГУРВААА гээд хүч нэмээд явъяалдаа. Гаднаас нь МАН үргэлж зодож жанчиж, муу байвал сайн байлгах гээд байна, Шудрага ёс эвслийнхэн үргэлж урваж шарвах хэлснээсээ буцах ***** зан гаргаж байна, ИЗН юу ч хийхгүй, хөгжлийн хурдыг бууруулах цаг алдуулах алсын муухай хорлонт төлөвлөгөө хэрэгжүүлж байна. Дотоодод бэлтрэг үргэлж чулуу шиднэ, Эрдэнэ нөхдөө үе үе хорлох төлөвлөгөө боловсруулж санхүүжүүлж байна, Женько хойноос ирээд хот манайх, хотонд ороод хонь манайх гэх болж жинхэнэ МоАХ-ыг нэг мэдэхэд гудамжинд гаргачихсан байна. ЗТЯ ба ҮХААЯ-ыг дандаа хувийнхаа бизнесийн түншээр дүүргэсэн байна. Ингээд дээр нь та нар зодно. Яаж АРДЧИЛАЛЫН ялалт батжиж, улс орон чинь урагшлах билээ. Больцгоо гэмээр байна.

Avatar

Зочин 2013-10-05 103.26.194.152

Зуудаг нохой шүдээ барна, зуйрган хүн үнээ барна гэж үг бий. Та нар нийлж нэг дайрна. МАН өдөр шөнөгүй дайрна. Хамтрагч МАХН үргэлж урваж хөрвөнө. Дотроосоо Женько тэнэг, рецедив Эрдэнэ дэгээ тавина. Эцэстэ засаг барьсан эн үедээ хүний өөрийн ноход боорлоод байхлаар улс орны ажил яаж явах юм бэ. Хамгийн эв нэгдэлтэй байх үед ингэж шантааж хийнэ гэдэг чинь үнэхээрийн хорлонтой хувиа бодсон хэрэг биш үү. Дараагийн сонгууль өдөр бүр дөхөж байхад загаар оролдон ч гэх шиг. Ер нь энэ ротаци гэгч бөөн фразци хор найруулах талцахын үндэс. Дүрмээс авч хаяд сонгодог утгаар явсан дээр. Элбэгдорж Энхсайхан хоёр нэг туршаа биз. Нам дотроо тамираа бардаг дэмий эд байна. Намын хуульд өөрчлөлт оруулж гишүүнчлэлгүй болвол ингэж албатай юм шиг намын даргаасаа ажил нэхэж шантааж хийх нь зогсоно гэж бодож байна. Юутай ч тун цагаа олоогүй юм хийж байна

Avatar

jiguur urgajee 2013-10-05 103.26.194.170

Altanhuyag AN-d jiguur urgatal ajillasan baina gej olon tumend oilgogdoj baih shigee.

Avatar

Amarhan 2013-10-05 27.123.214.113

Muratiig Gaaliin dargaar taviad.Sangiin yamny orlogch said davhar bolgo.Tegeed l guitsee! Amarhaaan!

Avatar

Иргэн 2013-10-05 112.72.13.186

АН ийн хувьд онц юм биш дээ засаг барьж бгаа уед бур ч

Avatar

Зочин 2013-10-05 202.126.90.58

ajii ni hiilgeechee

Avatar

ДАРЬ МИНЬ 2013-10-05 103.26.194.22

ДАРЬТАЙ ТОРХ ШИГ МЭДЭЭ БИЧСЭНД ГЯЛАЙЛАА, АН НАМЫН 3 Р ЭЭЛЖ ХООЛОНДОО ОРОХ ЦАГ БОЛСОН.

Avatar

Партизан 2013-10-05 203.169.49.8

Хөөе нөхдүүд даль жигүүр ургаж нисэцгээх яахав засгаараа л бүү тоглож үзээрэй дээ.Ээлжилж хооллох биш ,улсаа хөгжүүлэх шинэ санаагаа л ээлж дараатай ажил болгох хэрэгтэй дээ.Хэл ам нь загатналдаад байгаа улс тийм юманд цэцэн мэргэнээ гаргаарай даа. Засгаар оролдох юм бол хичнээн цэцэн мэргэн үг хэллээ ч өршөөхгүй шүү.Хичнээн сайн сайхан юм ярьж гарч ирээд хэнч гарч ирлээ гэсэн юм хийж чадахгүй шүү.МАНгаруудын тоглоом болоод 4 жил чинь дуусна шүү.Өргөн олон дэмжигчид та нарыг улсаа хөгжүүлэг гэж сонгож гаргасан болохоос намын дүрэм ярьж, засгаар тоглож хоолонд ээлж дараатай орог гэж сонгоогүй шүү Муратаа. Аятайхан байна шүү нөхөөр.

Avatar

Зочин 2013-10-05 103.26.194.43

СХД Ар Гүнтэд Эрүүл тэгшхэн Фермерийн зориулалттай 5га газар яаралтай зарна. Жич Байр машин санаанд нийцвэл оролцуулж болно. ХУД 10-р хороо Морингийн даваанд 8*8 хэмжээтэй апалкаар бариад тоосгоор өнгөлсөн мансарттай, шалны халаалттай, бохирын системтэй, Блокон гражтай тохилог өвлийн сууц 0,5 хашаа зарна. Утас: 88030503 91535358

Avatar

z 2013-10-05 112.72.13.186

Энэ янзаараа АН-ыг одоогийн МАН-ын хувь заяа хүлээж байгаа… Нэг их удахгүй.

Avatar

Зочин 2013-10-05 182.160.45.37

АН гэлтгүй аль ч намынхан хуучин дарга даамал байсан, огт олигтой ажиллаж чадаагүй хүмүүсийн үгэнд орж рекетчин төрүүлэхээ болиоч ээ.Одоо ажиллаж чадахгүй байгаа ЭЗ-ийн сайд, уул уурхайн сайддаа арга хэмжээ аваач ээ.

Avatar

Зочин 2013-10-05 112.72.8.94

AN-iig taltsuulj fracts jiguurt huvaadag namiin dargiin buuhia, rotatc zereg mongoliin nohtsold taarahgui, nutagshihgui zuiliig namiin durmees hasaj, namaar amidardag argiig boliulah asuudlaar yaritsgaasan deer. S.Erdene Batbaatar, Erhembayar geed duurguudiig huvichilsan hohodiin daramtaas garatsgaah oorchlolt hiisen deer dee naiz naraa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж