Өнөөдөр Ардчилсан нам мөнгө, арилжаа, албан тушаалын нам болон хувирч байна. Ахмад үеэ хөсөр хаяж нас чацуу, мөнгө төгрөгтэй эрх мэдэлтэй хүмүүс албан тушаалын төлөө хээл хахууль өгч байна.
Ардчилсан намын дарга арай энэ хахуулийг авдаггүй байх гэж найдъя. Албан тушаал, дарга тойрсон бүлэглэл цааш дамжирвал аюулд хүрнэ" гэв.
“Жигүүр”-ийн зүгээс өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуягт хандан шаардлага хүргүүлсэн. Түүнд АН-ын ҮЗХ-ны хуралдааныг аравдугаар сард багтаан зарлах, намын дүрэмд өөрчлөлт оруулах, ҮЗХ-ны 228 гишүүнийг шинээр дахин сонгох, энэ онд багтаан АН-ын Их хурлыг зарлан хуралдуулахыг мэдэгдсэн. Ингэхдээ дээрх шаардлагын хариуг өнөөдөр буюу “Үндсэн дүрмээ сахигтун, мөрдөгтүн” хэлэлцүүлэг эхлэхээс өмнө өгөх ёстойг сануулсан байлаа. Гэвч АН-ын дарга эл асуудалд хариу ирүүлээгүй байгаа аж. Түүгээр ч зогсохгүй “Жигүүр”-ийн зүгээс зохион байгуулж байгаа дээрх хэлэлцүүлэгт АН-ын удирдлагууд гишүүдээ оролцохгүй байхыг анхааруулсан гэх мэдээлэл ч мөн цацагдаад байна.