Ж.Гантөгс шилдэг 32-т шалгарлаа | News.MN

Ж.Гантөгс шилдэг 32-т шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2013.10.05-нд нийтлэгдсэн

Ж.Гантөгс шилдэг 32-т шалгарлаа

Сонгодог буюу олимпийн зайн рекурвын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шилдэг 32-т ОУХМ Ж.Гантөгс шалгарсан амжилтыг үзүүллээ.

Байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Туркийн Анталья хотноо есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 06-ны өдрүүдэд болж байна. 47 дахь удаагийн тэмцээнд 69 орны 441 тамирчин рекурв /70 метр/, компаундын /50 метр/ гэсэн хоёр төрлөөр эрэгтэй, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан, багийн, холимог багийн төрөлд цэц сорьж буй. Манай улсаас эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Ж.Нарантуяа, Ю.Ганзориг нарын удирдлага дор хүч үзлээ.

Сонгодог буюу олимпийн зай болох рекурв төрөлд манай шигшээ багийнхан өрсөлдсөнөөс ОУХМ Ж.Гантөгс шилдэг 32-т багтсан амжилтыг үзүүллээ.

Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 62 орны 146 тамирчин урьдчилсан харваанд онч сорьсноос ОУХМ Ж.Гантөгс 20-р байраар шалгарсан. Улмаар хасагдах шатанд Финландын Самули Плиппог 5:5 (0:2, 0:2, 2:0, 2:0, 1:1), хоёрдугаар тойрогт Чилийн Гуиллермо Агуиларыг 6:5 (2:0, 1:1, 2:0, 0:2, 1:1)-ийн харьцаагаар буулган авснаар шилдэг 32-т багтсан юм. Шөвгийн 16-д шалгарахын тулд урьдчилсан харваанд 13-р байраар шалгарч Энэтхэг, Польшийн тамирчдыг ялсан Европын аварга Недарландын Рик ван дер Вентэй харвасан. Энэхүү харваанд 0:2, 1:1, 0:2, 1:1-ийн харьцаагаар ялагдсанаар манай тамирчин тэмцээнээ өндөрлүүллээ. Ж.Гантөгсийн гаргасан энэхүү амжилт энэхүү дэлхийн аваргын хамгийн өндөр амжилт байлаа. Манай тамирчныг ялсан Недарландын тамирчны хувьд Францын харваачид ялагдсанаар шөвгийн наймд шалгарч чадсангүй.

Урьдчилсан харваанд 90-р байраар шалгарсан ОУХМ Б.Долгорсүрэн эхийн тойрогт 23-р байраар эрэмбэлэгдсэн “Афин-2004” олимпийн наадмын тусгай байрт шалгарч байсан Их Британий харваач Лэрри Годфрейг 6:4 (0:2, 2:0, 2:0, 0:2, 2:0)-ийн харьцаагаар хожиж, 1/64-д шалгарсан ч АНУ-ын Жо Франчинд 2:6-аар ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүллээ.

ОУХМ Г.Ган-Эрдэнийн хувьд урьдчилсан харваанд 38-р байраар шалгарсан ч 75-р байраар шалгарсан Шведийн Себастьян Диефтэд 4:6-ийн харьцаагаар ялагджээ.  

Эмэгтэйчүүдийн рекурвын ганцаарчилсан төрөлд 49 орны 115 харваач өрсөлдсөнөөс 1/64-д шалгарсан амжилтыг ОУХМ Б.Урантунгалаг үзүүллээ.

Б.Урантунгалагийн хувьд урьдчилсан харваанд 42-р байраар шалгарч, 71-р байраар шалгарсан Энэтхэгийн Чекроволу Свурог 6:4-ийн харьцаагаар буулган авсан ч Лондонгийн олимпийн хүрэл медальт Мексикийн Мариана Авитад 2:6-ийн харьцаагаар ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүллээ.

ОУХМ А.Энхтуяа урьдчилсан харваанд 47-р байраар шалгарсан ч 2007 оны Европын аварга, Их Британийн Эми Оливерт 2:6-ийн харьцаагаар ялагдлаа.

ОУХМ Н.Ариунбилэг урьдчилсан харваанд 99-р байраар шалгарч “Барселон-1992” олимпийн багийн хүрэл медальт, дэлхийн чансааны 14 дүгээр байрт бичигдэж буй АНУ-ын Хатуна Лоригт 0:6-ийн харьцаагаар ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.

Урьдчилсан харваагаар эрэгтэй баг нийлбэр дүнгээр 3880 оноогоор 37 улсаас 17-р байр эзлэв. Эрэгтэй багийн хувьд 16-р байранд орсон тохиолдолд багийн харваанд орох байсан бөгөөд Их Британи 3887 оноогоор шилдэг 16-д багтсан.


Эмэгтэй баг нийлбэр дүнгээр 3847 оноогоор 32 улсаас 22-р байр эзэллээ. Харин холимог баг нийлбэр 2633 оноогоор 18-р байрт (46 орноос) шалгарсан байна.

Тэмцээний шигшээ харваа маргааш болж, дэлхийн аваргын медальтнууд тодрох юм.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Ч.БОЛ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2013-10-05 195.175.30.250

pee iim olon hunees harinch sain orson bn shdee manaihan 30 40hun baisan bol medali avah n baaraggui yum bishuu arail olon hun orsoldoggiin baina daa…

Avatar

Зочин 2013-10-05 74.254.149.70

medal avaguin bol yah gej niiteldin. ehnii 32 ch geh shig. shalnii alchuur hiigeel irsn bn dag

Avatar

vSFbSFGB 2013-10-05 202.55.182.82

ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего СССР, России и других государств СНГ, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@bk.ru tamir46@yahoo.com

Avatar

Зочин 2013-10-05 103.26.194.76

СХД Ар Гүнтэд Эрүүл тэгшхэн Фермерийн зориулалттай 5га газар яаралтай зарна. Жич Байр машин санаанд нийцвэл оролцуулж болно. ХУД 10-р хороо Морингийн даваанд 8*8 хэмжээтэй апалкаар бариад тоосгоор өнгөлсөн мансарттай, шалны халаалттай, бохирын системтэй, Блокон гражтай тохилог өвлийн сууц 0,5 хашаа зарна. Утас: 88030503 91535358 СХД Ар Гүнтэд Эрүүл тэгшхэн Фермерийн зориулалттай 5га газар яаралтай зарна. Жич Байр машин санаанд нийцвэл оролцуулж болно. ХУД 10-р хороо Морингийн даваанд 8*8 хэмжээтэй апалкаар бариад тоосгоор өнгөлсөн мансарттай, шалны халаалттай, бохирын системтэй, Блокон гражтай тохилог өвлийн сууц 0,5 хашаа зарна. Утас: 88030503 91535358 СХД Ар Гүнтэд Эрүүл тэгшхэн Фермерийн зориулалттай 5га газар яаралтай зарна. Жич Байр машин санаанд нийцвэл оролцуулж болно. ХУД 10-р хороо Морингийн даваанд 8*8 хэмжээтэй апалкаар бариад тоосгоор өнгөлсөн мансарттай, шалны халаалттай, бохирын системтэй, Блокон гражтай тохилог өвлийн сууц 0,5 хашаа зарна. Утас: 88030503 91535358 СХД Ар Гүнтэд Эрүүл тэгшхэн Фермерийн зориулалттай 5га газар яаралтай зарна. Жич Байр машин санаанд нийцвэл оролцуулж болно. ХУД 10-р хороо Морингийн даваанд 8*8 хэмжээтэй апалкаар бариад тоосгоор өнгөлсөн мансарттай, шалны халаалттай, бохирын системтэй, Блокон гражтай тохилог өвлийн сууц 0,5 хашаа зарна. Утас: 88030503 91535358 СХД Ар Гүнтэд Эрүүл тэгшхэн Фермерийн зориулалттай 5га газар яаралтай зарна. Жич Байр машин санаанд нийцвэл оролцуулж болно. ХУД 10-р хороо Морингийн даваанд 8*8 хэмжээтэй апалкаар бариад тоосгоор өнгөлсөн мансарттай, шалны халаалттай, бохирын системтэй, Блокон гражтай тохилог өвлийн сууц 0,5 хашаа зарна. Утас: 88030503 91535358

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж