Авто машинуудад нэгжлэг хийжээ

Хуучирсан мэдээ: 2013.10.04-нд нийтлэгдсэн

Авто машинуудад нэгжлэг хийжээ

Баянзүрх дүүрэг буюу хотын төвөөс зүүн тийш Гачууртын чиглэлд зорчиж байгаа тээврийн хэрэгслүүдэд цагдаагийн байгууллагаас нэгжлэг хийжээ. Ямар учраас тээврийн хэрэгслүүдэд нэгжлэг хийж байгааг Цагдаагийн газрын шуурхай удирдлагын төвөөс тодруулахад, “Манай байгууллагаас ямар нэгэн нэгжлэг хийсэн зүйл байхгүй. Замын цагдаагийн газраас тодруулах хэрэгтэй” гэв. Тиймээс бид Замын цагдаагийн газрын шуурхай мэдээллийн төвийн жижүүртэй холбогдож энэ талаар тодруулахад, “Ер нь замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэлд үе үе шалгалт хийдэг. Учир нь тээвэрлэхийг хориглосон эд зүйлс байгаа эсэхийг нягталдаг. Гачуурт зүгт явж буй тээврийн хэрэгсэлд энэхүү шалгалт явагдсан. Ямар нэгэн гэмт хэргийн шинжтэй зүйл болоогүй” гэв.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж