Шигшээд өрсөлдөх теннисчид маргааш тодорно

Хуучирсан мэдээ: 2013.10.04-нд нийтлэгдсэн

Шигшээд өрсөлдөх теннисчид маргааш тодорно

Нийт шагналын сан 7 сая ам.долларт багтаж буй “China Open” тэмцээний хагас шигшээд өрсөлдөх теннисчид тодорлоо. Тэмцээнийг тэргүүлэн тоглож буй АНУ-ын Серена Уильямс, гуравт эрэмбэтэй Польшийн Агнешка Радваньска нар учраагаа хожсоноор шигшээд өрсөлдөх эрхийн төлөө шалгарлаа. Харин нөгөө хэсгээс Чехийн Петра Квитова, Сербийн Елена Янкович нар шалгарсан байна. Тэмцээнд есд эрэмбэлэгдэн тоглож буй Чехийн Петра Квитова БНХАУ-ын Ли На-г 4:6, 6:2, 6:4-ийн харьцаагаар хөгжөөн дэмжигчдийнх нь өмнө хожиж, шигшээд өрсөлдөх эрхийн төлөө шалгараад байна.

Эрэгтэйчүүдийн хагас шигшээд өнгөрсөн жилийн аварга Сербийн Новак Жокович (1) vs Францын Ричард Гаске (5), Чехийн Томаш Бердых (4) vs Испаний Рафаэль Надаль (2) нар шалгараад байна. Тэмцээний хагас шигшээ тоглолт маргааш болж, шигшээд өрсөлдөх теннисчид тодрох юм.

Ч.БОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж