Эдийн засгийн шилдэг бүтээлүүд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2013.10.04-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн шилдэг бүтээлүүд тодорлоо

“Чөлөөт сэтгүүлзүйн эрх зүйн орчин” хэвлэл мэдээллийн удирдах ажилтнуудын үндэсний хоёрдугаар чуулган өнөөдөр Төрийн ордны их танхимд боллоо.
 
Чуулганыг Монголын сэтгүүлчдийн эвлэл, Өдөр тутмын сонинуудын холбоо, Телевизүүдийн холбоо, Радио, телевизийн академи, Хэвлэлийн хүрээлэн хамтран зохион байгуулсан юм.

Чуулганы төгсгөлийг “Улаанбаатар” зочид буудалд хийсэн бөгөөд ур чадвараараа тэргүүлсэн эдийн засгийн сэтгүүлчдийн бүтээлийг шалгарууллаа. Уралдаанд Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх “Эдийн засгийн сэтгүүлчдийн өөрчлөлт” клубын гишүүд оролцсон бөгөөд  шилдэг бүтээлийн уралдааныг телевиз, радио болон сонин-сэтгүүл, цахим гэсэн үндсэн хоёр төрөлд шалгаруулсан байна.

Телевиз, радиогийн шилдэг бүтээлийн тэргүүн байрт “Eagle news” телевизийн тоймч Ц.Ганзоригийн “Тоон тойм” нэвтрүүлэг шалгарлаа. Удаах байранд МҮОНРТ-ийн тоймч, сэтгүүлч Р.Гандиймаагийн “Мөнгөний эргэлт”, гуравдугаар байранд МҮОНРТ-ийн сэтгүүлч Э.Энхтуулийн “Хар алт: Өчигдөр, өнөөдөр, маргааш” бүтээлүүд шалгарсан байна.

Сонин сэтгүүл, цахим төрлийн тэргүүн байрт “Өнөөдөр” сонины сэтгүүлч Т.Энхбатын “Хөрөнгөө өсгөх зам” нийтлэл шалгарсан бол “Gogo.mn” сайтын сэтгүүлч Ч.Дашдэлэгийн “Хөгжил дэвшил ба хүсэл мөрөөдлийн ялгаа”, “Mongolian economy” сэтгүүлийн сэтгүүлч Б.Энхцэцэгийн “Нөхөөсний төсөв” нийтлэлүүд удаах байруудыг эзэлж, цом,  мөнгөн шагнал, өргөмжлөл хүртсэн юм.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж