Ч.Ганзоригийн “Тойм тойм” нэвтрүүлэг шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2013.10.04-нд нийтлэгдсэн

Ч.Ганзоригийн “Тойм тойм” нэвтрүүлэг шалгарлаа

“Чөлөөт сэтгүүлзүйн эрх зүйн орчин” хэвлэл мэдээллийн удирдах ажилтнуудын үндэсний хоёрдугаар чуулган өнөөдөр Төрийн ордны их танхимд боллоо.
 
Чуулганыг Монголын сэтгүүлчдийн эвлэл, Өдөр тутмын сонинуудын холбоо, Телевизүүдийн холбоо, Радио, телевизийн академи, Хэвлэлийн хүрээлэн хамтран зохион байгууллаа.

Чуулганы төгсгөлийг “Улаанбаатар” зочид буудалд хийсэн бөгөөд ур чадвараараа тэргүүлсэн сэтгүүлдийн бүтээлийг шалгарууллаа.

“Эдийн засгийн сэтгүүлчдийн өөрчлөлт” клубын гишүүдийн дунд зарласан шилдэг бүтээлийн уралдааныг телевиз, радио болон сонин-сэтгүүл, цахимын хоёр төрөлд шалгаруулсан байна.

Телевиз, радиогийн шилдэг бүтээлийн тэргүүн байрт “Eagle news” телевизийн тоймч Ч.Ганзоригийн “Тойм тойм” нэвтрүүлэг шалгарлаа. МҮОНРТ-ийн тоймч, сэтгүүлч Р.Гандиймаагийн “Мөнгөний эрэлт”, МҮОНРТ-ийн сэтгүүлч Э.Энхтуулийн “Хар алт: Өчигдөр, өнөөдөр, маргааш” бүтээлүүд хоёр, гуравдугаар байрт шалгарсан байна.

Сонин сэтгүүл, цахим төрөлд тэргүүн байрт “Өнөөдөр” сонины сэтгүүлч Т.Энхбатын “Хөрөнгөө өсгөх зам” нийтлэл шалгарсан бол “Go go” сайтын сэтгүүлч Ч.Дашдэлэгийн “Хөгжил дэвшил ба хүсэл мөрөөдлийн ялгаа”, “Монголиа экономи” сэтгүүлийн сэтгүүлч Б.Энхцэцэгийн “Нөхөөсний төсөв” нийтлэлүүд удаах байруудыг эзэлсэн байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж