Хүмүүжигчид н.Гантөмөр хүүд тусаллаа

Хуучирсан мэдээ: 2013.10.04-нд нийтлэгдсэн

Хүмүүжигчид н.Гантөмөр хүүд тусаллаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар/ШШГЕГ/-ын харьяа Хорих 403 дугаар ангийн хүмүүжигчид Төв аймгийн Лүн сумын Ерөнхий боловсролын 12 жилийн дунд сургуулийн VIII ангийн сурагч н.Гантөмөрт халуун сэтгэлийн тусламж үзүүлжээ.  н.Гантөмөр нь амьжиргааны түвшинөөс доогуур амьдралтай ч өөрөө сурах хүсэл эрмэлзлэлтэй, онц сурдаг хүү аж.

Хорих 403 дугаар ангид нийт 180 гаруй хүмүүжигч ял эдэлж байгаагаас тодорхой хувь нь үнэлгээ бүхий  цалинтай ажлын байраар хангагддаг. Тус ангийн ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүжигчид өөрсдийн  хүсэлтээр цалингаасаа н.Гантөмөр хүүд  хичээлийн хэрэглэл, хувцас зэргийг авч  бэлэглэсэн талаар ШШГЕГ-ын хэвлэлийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж