100 буудалт даамын ДАШТ-ний эхний өрөг боллоо

Хуучирсан мэдээ: 2013.10.04-нд нийтлэгдсэн

100 буудалт даамын ДАШТ-ний эхний өрөг боллоо

Улаанбаатар хотноо болж буй 100 буудалт даамын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өрөг өнөөдөр болж, ОХУ-ын их мастер Тамара Тансыккужина,
Монгол улсын Э.Мандахнаран, БНХАУ-ын Г.Алтанхуар нар 
ялалт байгуулжээ.

38 дахь удаагийн 100 буудалт даамын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үндсэн төрөл өнөөдөр эхэллээ.

Үндсэн төрөл болох 100 буудалт даамын 2013 оны “дэлхийн аварга” цолны төлөө шилдэг 16 тамирчин энэ сарын 4-15-ны өдрүүдэд швейцарь системээр өрсөлдөх юм.

Дэлхийн 12 удаагийн аварга Латвийн Зоя Голубева, дэлхийн таван удаагийн
аварга Оросын Тамара Тансыккужина, дэлхийн дөрвөн удаагийн аварга
Украины Дарья Ткачинко тэргүүтэй шилдэг 16 тамирчин "дэлхийн аварга" цолны төлөө өрсөлдөж байна.

Тэмцээний 1-р өргийн дүнг хүснэгтээс харна уу.

Тэмцээний хуваарийн дагуу маргааш хоёрдугаар өрөг 09.00 цагаас,
гуравдугаар өрөг 15.00 цагаас эхлэх юм. Тэмцээн “Пума империал” зочид
буудлын хурлын танхимд болж байна. Тэмцээний талаарх мэдээллийг www.ulaanbaatar2013.com сайтнаас хүлээн аваарай.

Ч.БОЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж