Залуучуудын УАШТ Сэлэнгэд болно

Хуучирсан мэдээ: 2013.10.04-нд нийтлэгдсэн

Залуучуудын УАШТ Сэлэнгэд болно

Залуучуудын
волейболын 2013 оны улсын аварга
шалгаруулах тэмцээн энэ сарын 19-25-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн
Сүхбаатар хотод болно. Тэмцээн "Гоё кап" нэртэйгээр зохион байгуулагдах
бөгөөд тэмцээний техникийн зөвлөгөөн энэ сарын 18-нд болж, оролцох
багууд тодорхой болох юм.


Сануулахад, Гавьяат дасгалжуулагч А.Доржсүрэнгийн нэрэмжит 15-16 насны
өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 23-29-ны
өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Мандал суманд боллоо. Эрэгтэй 16,
эмэгтэй 29 багийн 560 гаруй тамирчид өрсөлдсөнөөс охидийг Хэнтий аймаг, хөвгүүдийг Дундговь аймгийн
баг тэргүүлжээ. Тэмцээний шилжин явах цомыг Зүүн хараагийн “Спирт бал
бурам” хүртсэн бол шилдэг дасгалжуулагчаар тус багийн Ж.Мөнхбаяр
шалгарсан байна.

Ч.БОЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж