БНАСАУ-ын цөмийн тогооны зургийг баталж байна | News.MN

БНАСАУ-ын цөмийн тогооны зургийг баталж байна

Хуучирсан мэдээ: 2013.10.04-нд нийтлэгдсэн

БНАСАУ-ын цөмийн тогооны зургийг баталж байна

Фото: Вести.Ru

Хойд Солонгосын Йонбенийн цөмийн тогооны ажиллагааны талаарх сэжиглэлтийг сансраас авсан зургууд баталж байна. Энэ тухай Жон Хопкинсийн нэрэмжит Америк-Солонгос судлалын хүрээлэнгийн шинжээчдийн дүгнэлт гэрчилж байна.
 
Есдүгээр сарын 19-нд сансраас авсан хиймэл дагуулын гэрэл зурагт цөмийн тогоог хөргөх системийн халуун усыг олсныг буулгажээ. Энэхүү фото нь цөмийн тогоо эрчим хүч үйлдвэрлэж буйг харуулж байгаа гэнэ.

Эхлээд, Хопкинсийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд есдүгээр сарын эхээр Хойд Солонгосын цөмийн тогоо ажиллах боллоо гэсэн мэдээллийг гаргажээ. Тухайн үеийн гэрэл зурагт цөмийн тогооны хоолойноос гарч байгаа цагаан уур буусан байжээ.

БНАСАУ өөрийгөө цөмийн гүрэн гэж 2005 онд зарласан ба 2006, 2009, 2013 онуудад гурван удаа цөмийн газар доорхи  туршилт хийжээ. Энэхүү үйлдэл нь олон улсын хамтын нийгэмлэгийн дургүйцлийг төрүүлсэн юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж