Кино үзвэрийн ой тохиож байна

Хуучирсан мэдээ: 2013.10.04-нд нийтлэгдсэн

Кино үзвэрийн ой тохиож байна

Сүхбаатар аймгийн BBS TV-ийн мэдээллийг хүргэж байна. 2013.10.04

– Монгол улсад кино үзвэрийн байгууллага үүссэний 80 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Сүхбаатар аймгийн кино урлагийн байгууллагад хүч хөдөлмөрөө зориулж явсан ахмадуудаа энэ сарын 4-нд хүлээн авч хүндэтгэл үзүүлнэ. Түүхэн он жилүүдэд ард түмэндээ үзвэр үйлчилгээг хүргэж Монголын болон ОХУ-ын түүхэн киног үзэгчдийн хүртээл болгож явсан 50 гаруй хүн ойн арга хэмжээнд оролцох юм байна.

– 10-р сарын 1-нээс хэрэглэгчдэд дулааныг өгч эхэлдэг. Энэ жил Сүхбаатар аймгийн хувьд шинээр дулааны станц ашиглалтанд орж байгаа ч халаалтын ажил удаашралтай байна. Дулааны станцын зүгээс бэлтгэл ажил хэдийн хангагдаад байгаа. Харин дулаан дамжуулах төвөөс хэрэглэгчид рүү явсан шугамууд нь бохир байгаа учраас дулаанаар хангахад хүндрэл учирч байна. Дөрвөлж ОНӨҮГ-аас шаардлагатай арга хэмжээг авч 10-р сарын 5-наас эхлэн хэрэглэгчдийг дулаанаар хангаж эхлэнэ.

Эх сурвалж: BBS TV
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж