Замуудын хучилтын ажлыг дуусгажээ | News.MN

Замуудын хучилтын ажлыг дуусгажээ

Хуучирсан мэдээ: 2013.10.04-нд нийтлэгдсэн

Замуудын хучилтын ажлыг дуусгажээ

Нисэхийн товчоо – Биокомбинат – Шувуун фабрик чиглэлийн замын суурь хучилтын ажил дууслаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Нисэхийн товчоо – Биокомбинат – Шувуун фабрик чиглэлийн 22.5 км авто замыг өргөтгөн шинэчлэх ажлын явцтай танилцлаа. Энэхүү замын ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар "Тотал Инж" ХХК өргөтгөж байгаа юм. Өнөөдрийн байдлаар авто замын суурь асфальтон хучилтыг хийж дууссан бөгөөд хэд хэдэн газар ус зайлуулах бетонон гүүр, хоолой хийж байна. Уг ажлыг 10-р сарын 20 гэхэд дуусгахаар төлөвлөжээ. Хотын дарга зам ажилтай танилцах үеэр “2014 оны 8-р сард ашиглалтад өгөх төлөвлөгөөтэй байсан энэ замыг гүйцэтгэгч компани нэг жилийн өмнө барьж дуусгах амлалт  өгсөн. Амлалтын дагуу Нисэхийн товчоо-Био комбинатын чиглэлийн замын эхний ээлжийн суурь хучилт дуусч, хөдөлгөөнийг нээгээд байна. Энэ нь замын ажил бүрэн дууссан гэсэн үг биш. Ирэх онд дахин хучилт хийнэ. Нэг үгээр хэлбэл замын эвдрэл, далангийн суулт зэргийг тооцож, хянах туршилтын хугацаа гэж ойлгож болно. Ингэснээрээ ирэх онд чанартай зам ашиглалтанд орно” гэдгийг онцлон хэллээ. Мөн Шувуун фабрик, Биокомбинат, Өлзийт хороолол зэрэг алслагдсан хороодод 30 минут тутамд 1 автобус явдаг байсан бол “Автобус-1” нийслэлийн өмчит компанид үүрэг өгч 10 минут тутамд 1 автобус явуулахаар боллоо. Түүнчлэн хороолол дунд жижиг оврын автобусаар иргэдээ тээвэрлэж, том оврын автобус хүртэл үйлчлэх ажлыг зохион байгуулна” гэлээ. Био комбинат болон Шувуун фабрикийн иргэд зам шинээр ашиглалтанд орсонд талархалтай байгаагаа хотын даргад илэрхийлсэн юм. Замын ажил бүрэн дуусаагүйгээс гадна тэмдэг тэмдэглэгээ хийгдээгүй боловч иргэд хэдийнэ зорчоод эхэлжээ. Зөвхөн суурь хучилт хийгдсэн учраас замдаа эзэн ёсоор хандах хэрэгтэйг холбогдох албаныхан анхааруулж байлаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.




0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хурдлаач 2013-10-04 124.158.74.2

Баянгол дүүргийн 4-р хороо, 20-р сургуулийн урд авто болон явган замыг хурдан засаач ээ. илт ажил нь зогсоод нэг талынх нь явган хүний замыг шороо болгоод орхичих санаатай байна ш дээ.

Avatar

Зочин 2013-10-04 180.235.184.65

Монголын минь зам км,км-р урагшилж байгаад маш их баяртай байна. Нүдэн дээр минь харгдаж байна.Монголын минь зам 1000,1000 -н км-ээр ихсэх болтугай

Avatar

Зочин 2013-10-04 182.160.33.95

харваас хулхи замууд болжээ

Avatar

had 2013-10-04 180.235.184.41

sain ym boljee, tavisan zam n chanartai baigaasai.

Avatar

Зочин 2013-10-04 122.201.19.68

Hund daatsiin avto mashin yvhad evdrehgui l bol boloo.

Avatar

МОЛИГО ҮМХЖЭЭ 2013-10-04 103.26.194.122

БАТ ҮҮЛИЙГ ХУУРААД ЯВУУЛЧИХАЖ, НИСЭХИЙН ЗАМ БӨӨН ШОРОО ТООС, АРЗАЙСАН ХАЙРГА ХАД ЧУЛУУ БАЙХАД ЮУ ЯРИАД БАЙНАА

Avatar

zochin 2013-10-04 202.55.190.6

naiz aa nisehiin zam, nisehiin tovchoo-bio combinat-shuvuun fabric chin oor zam shuu dee. ene zam bol nisehees tsaashaa tavisan zam yum shuu dee. suuri huchiltaa hiij duusgaad ireh jil ongon huchiltaa hiine gej baigaa.

Avatar

tulgaa 2013-10-04 202.170.65.137

sain bna

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж