Чуулганы хуралдаан өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2013.10.04-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдаан өндөрлөлөө

УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхий сайдын мэдээллийн цаг өндөрлөлөө. Мэдээллийн төгсгөлд гишүүдээс “Чингис бондын хөрөнгийн санхүүжилт хөдөө орон нутагт наалдаж байгаа вэ, байршлын хувьд хаана хийгдэж байгаа тухай, тендертэй холбоотой асуултыг тавихад Н.Алтанхуяг “100 сая ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгийг орон сууцийг дэмжих ажилд зарцуулагдана гэсэн. Үүний тал нь орон нутагт зарцуулагдана. Мөн Чингисбондоос орон нутагт автозам барихад 570 тэрбум, шинэ төмөр замын төсөлд 200 сая ам.долларыг санхүүжүүлэхээр болсон” гэсэн юм.

Энэ удаагийн мэдээллийн цагийг МАН-ын бүлгийнхэн хойшлуулах хүсэлт тавьсан боловч УИХ-ын дарга хүлээн аваагүй тул МАН-ын бүлгийн гишүүд хуралдааныг орхин гарсан бөгөөд чуулганаар Ерөнхий сайдад ямар асуулт тавьсан, хэрхэн хариулсан тухай мэдээллийн дэлгэрэнгүйг удахгүй хүргэх болно.

Б.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж