МАН-ынхан чуулганд суусангүй

Хуучирсан мэдээ: 2013.10.04-нд нийтлэгдсэн

МАН-ынхан чуулганд суусангүй

УИХ-ын чуулганы хуралдаан 14.00 цагт эхлэхээр товлогдсон ч  30 гаруй минутаар хоцорч эхэлсэн. Харин МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд Ерөнхий сайд улс орны эдийн засаг, цаг үеийн чухал асуудлаар мэдээлэл хийх учраас сөрөг хүчний хувьд нарийн мэдээллийг авах хэрэгтэй. Энэ хуралдаанд Засгийн газрын 19 гишүүн байх ёстой. Мэдээлэл нь цаасаар долоо хоногийн өмнө ирэх ёстой байдаг ч өчигдөр ирсэн. Энэ 25 минутанд илтгэл дүгнэлтээ тавих бололцоогүй. Сөрөг хүчний хувьд асуулт, хариултын цаг дээр илтгэл тавих хүсэлтэй байна. Тиймээс өнөөдрийн мэдээллийг хойшлуулж өгнө үү" гэсэн юм.

Гэсэн ч УИХ-ын дарга З.Энхболд "Цөөнхийн гишүүдээс бичгээр асуулт ирүүлээгүй учир хариулах шаардлагагүй. Н.Энхболд гишүүн буруу ойлголттой байна" гэснээр Ерөнхий сайдын мэдээллийг сонсч, гишүүд асуултдаа хариулт авч байна.

МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд нарын цөөн гишүүн чуулганыг орхин гарсан юм.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж