Худалдааны төвүүдийн үйл ажиллагааг зогсоох санал гаргалаа | News.MN

Худалдааны төвүүдийн үйл ажиллагааг зогсоох санал гаргалаа

Хуучирсан мэдээ: 2013.10.04-нд нийтлэгдсэн

Худалдааны төвүүдийн үйл ажиллагааг зогсоох санал гаргалаа

Өгөөмөр, Мишээл экспо, Дүнжингарав худалдааны төвүүдийн үйл ажиллагааг зогсоох санал гаргалаа

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 10 сарын 03-ны өдөр болж, томоохон зах, худалдааны төвүүдэд хийсэн шалгалтын талаар хэлэлцлээ. Хуралдаанд уг асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал танилцуулсан юм.

Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангах, эрхийг хамгаалах, хууль тогтоомж, дүрэм, журам, стандартыг мөрдүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын 09 сарын 03-ны өдрийн А/821 тоот захирамжийн дагуу нийслэлийн төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй томоохон хүнсний зах, худалдааны төвүүдэд Хотын Ерөнхий менежерээр ахлуулсан 36 хүний бүрэлдэхүүнтэй 2 ажлын хэсэг 09 сарын 09-20ны өдрүүдэд шалгалт хийжээ. Шалгалтад нийт 58 объект хамрагдахаас 53 нь буюу Хүнсний 8, хүнс, барааны холимог 22, Ахуйн үйлчилгээний барааны 8, Барилгын материалын 8, Техникийн 2, Мод, модон материалын 4 зах хамрагдсан байна. Харин Батсервис ХХК-ийн “Орхон”, Ванхүү ХХК-ийн “Далайхүү” худалдааны төвүүд их засвартай, Сутайн буянт ХХК-ийн техникийн зах, Бүрд ХХК-ийн “Бүрд” худалдааны төв, Марс төв ХХК-ийн Марс худалдааны төвүүд хариуцсан эзэд нь байхгүй, гадаад яваа, үзүүлэх бичиг баримтгүй гэсэн шалтгаанаар шалгалтад хамрагдсангүй.

Шалгалтад хамрагдсан худалдааны төв, захуудын 80 хувь нь барилгын ашиглалт хангалтгүй, батлагдаагүй зураг төслөөр өргөтгөл хийсэн, аж ахуйн аргаар баригдсан жижиг барилгуудад үйл ажиллагаа явуулдаг, барилгын хувийн хэрэг, холбогдох баримт бичиг байхгүй, 71 хувь нь түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүнийг технологийн дагуу хадгалаагүй, 66 хувь нь дотоод хяналтын журмыг мөрдөж ажилладаггүй, ихэнхи нь үйлчилгээний технологи урсгал зөрчигдсөн, цэвэрлэгээ хангалтгүй, ажиллагсдын 33.6 % нь эрүүл мэндийн үзлэгт тогтмол  хамрагддаггүй, 70 % нь хөдөлмөр хамгааллын хувцас  бүрэн өмсөөгүй, барилгын хийц бүтээцийг галын аюулгүйн шаардлагад нийцүүлэлгүй дур мэдэн өөрчилсөн, гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлээгүй, аврах зам гарцыг нарийсгаж өөрчилсөн, хаасан, аваарын гарцуудын байрлал заасан гэрлэн тэмдгүүд байрлуулаагүй, гал унтраах болон дохиоллын систем төлөвлөж хийгдээгүй, ашиглалтын үеийн бэлэн байдал хангагдаагүй, техник үйлчилгээ хийгдээгүй зэрэг нийтлэг зөрчилтэй байжээ. Хамтарсан ажлын хэсэг газар дээр нь шийдэх боломжтой зөрчлийг арилгаж, мөнгө торгуулан ногдуулсан байна. Харин иргэн Т.Маряш /Жи Эм Жи  ХТ/  “Шинэ-Үйлс” ХХК, иргэн А.Эрдэнэжаргал, А.Эрдэнэбат нар /“Гялгар” модны зах/ газар эзэмших гэрээгээ зөрчин зориулалтыг өөрчилсөн, “Баруун бүс” ХХК-ийн“Энхжин” ХТ,”Сас интернейшнл” ХХК-ийн “Тоса” ХХК, “Барс Импекс” ХХК-ийн “Барс” худалдааны төв эзэмшил газрын хэмжээг өөрчилж, нийтийн эзэмшлийн зам талбайд үйлчилгээ эрхэлсэн, Нарантуул, Өгөөмөр, Мишээл экспо, Жи Эм Жи худалдааны төвүүд “Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах тухай” улсын Комиссын акт гаргуулаагүй, “Нарантуул”, “Өгөөмөр”, “Мишээл экспо”, “Дүнжингарав” худалдааны төвүүд “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ” хийлгээгүй зэрэг ноцтой зөрчлүүд илэрчээ. Тиймээс ажлын хэсгээс “Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах тухай” улсын Комиссын акт гаргуулаагүйгээр үйл ажиллагаа явуулж буй “Нарантуул”, “Барс-1”, ”Барс-2”, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй "Өгөөмөр", “Мишээл”, “Дүнжингарав” худалдааны төвүүдийн үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар зогсоох, бусад томоохон зөрчилтэй зах худалдааны төвүүдийг зөрчлөө арилгах хүртэл түр хаах тухай захирамж гаргах хүсэлтийг нийслэлийн Засаг дарга болон Удирдлагын зөвлөлийн гишүүдэд гаргалаа.

Энэ үеэр нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.Уламбаяр Улаанбаатар хотод дүрэм, журмын дагуу аюулгүй байдлаа бүрэн хангаж ажиллаж байгаа худалдаан төв, зах байхгүй гэж хэлсэн юм. Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн гишүүд  “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай” улсын Комиссын акт гаргаагүй байхад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авч ажиллаж байгаад шүүмжлэлтэй хандаж байсан юм.

Нийслэлийн Засаг дарга “Зах бол ашгийн бус байгууллага байх ёстой. Ажилгүй, орлого багатай иргэддээ зориулж газраа эзэмшүүлж, нэгдсэн зохион байгуулалтад оруулж байгааг зах гэж нэрлэхээс гадна тэд ажиллагсдынхаа аюулгүй байдлыг хангаж, өмч хөрөнгийг хамгаалах ёстой байдаг юм. Гэтэл газрын гэрээгээ эрх мэдэл хэтрүүлэн бусармагаар ашиглаж, зөвхөн ашгийн төлөө ажиллаж байна. Ажилчдынхаа эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарахгүй, тэр байтугай мэргэжлийн байгууллагуудаас удаа дараа мэдэгдэл өгөөд ч тоохгүй байна. Хүний эрдэнэт амь нас хүртнл эрсдлээ ш дээ.  Шалгалт хийдэг ч өнөөх дутагдал, зөрчил хэвээрээ л байдаг. Тиймээс зөрчилтэй байгаа Худалдааны төв, захуудад хугацаатай үүрэг өг. Заасан хугацаанд зөрчлөө арилгахгүй бол тусгай зөвшөөрөлтэй нь ч биш нийслэлтэй байгуулсан газрын гэрээг хүчингүй болго. Энэ арга хэмжээг авахад нөлөөлсөн ямар ч албан тушаалтанд хатуу хариуцлага тооцно” гэсэн юм. Зах, худалдааны төвүүдээс илэрсэн зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг өгөх тухай нийслэлийн Засаг даргын Захирамж гаргахаар Удирдлагын зөвлөлийн хурлаас шийдвэрлэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2013-10-04 202.179.24.50

Haluun bairand divaajind amdarch bdag darga nar zahin amdralig medehgui l dee, neg udur ireed zogsood uzeesei, uur hiih ajil bgui uym bh daa

Avatar

Zochin 2013-10-04 202.179.24.50

Zahuud deer yamar humuus amidarlaa zalguuldagig medeh uu? Darga naraa. Neg ni ch urj uzeegui dee. Ted ta bugdees neg ch yum guigaagui uursduu amdarlaa am bulee udii olon huniig tejeegeed yavj baigaa yasan jijig asuudlaar oroldoj bn aa, uur huuh yum ugui yu? Uvul hayand irlee utaanihaa asuudliig shiideech ene hotod eruul hun baihgui bolloo

Avatar

Зочин 2013-10-04 202.179.20.207

Зохицуулалт хийх нэрээр балиар ажиллагаа явуулахаа зогсоо

Avatar

zochin 2013-10-04 180.235.180.183

zavaan zahuudiig hotoos gargaad ogoochee hugatsaatai uureg ogloo ch geh shig bitgii booronhiileed bai hotiinhon.

Avatar

Зочин 2013-10-04 202.179.18.157

Garga garga hotoos. Ene zahuudaar chini undsendee 80 huvi ni Huduu aimguudiin baraa tatan avah baazuud l ajillaj baigaa shuu dee. Zahuudiig ni hotiin 2 tal ruu garga. Tendeesee huduu oron nutgiinhan ni yumaa avaad taxi unaandaa suugaad butsna biz dee. Tend yum zarj baigaa hotiin humuus bol unaagaaraa ugloo ochood l ajilaa hiigeed yumaa zarna biz. Ta buhen Naran Tuul zah deer ochood uz dandaa l Uvs, Hovd, Dornod geh met oron nutag ruu yavah achaa unaa, tendees irj baraa avch baigaa bolon unaa haij baigaa humuusiin buugnurul l baigaa shuu dee.

Avatar

Зочин 2013-10-04 182.160.39.201

Хот одоо нэг эзэнтэй айл шиг болохнээ.

Avatar

uka 2013-10-04 121.169.102.28

yariad l baidag yariad l baidag uher mongolchuud yumiig yav tav des daraatai hiine gej hezee ch baihgui dandaa yumnii processiig alduuldag za da barag hiitlee udandaa

Avatar

fffffff 2013-10-04 202.21.106.101

hotiin zahad saikhan tom zah bariad l tuunruu nuulge uur arga baikhgui… ene chigeeree yavbal zah gej emh zambaraagui humuusiin buugnurul bish hend ch yund ch diilddeggui zohion baiguulalttai buleg etgeeduud boloh ayultai, yamarch zuv ymiig heden hun ard tumnii her barij eserguutseheer zuv bolood baih ym uu.. ugui shuu tiim ym baihgui. narantuuliin hoit taliin zam zasah yasan beee.. hiigeech heden maimaachnaas uhseneesee aigaad bga ym

Avatar

irgen 2013-10-04 203.194.115.89

er ni zahyydiin uil ajilgaand ondor shaardlaga tavih ni zov l doo oboo ajil ehluulchiheed daraa ni ajiliinhaa guitsetgeliig togtmol shalgaj baih l heregtei dee.Tamhinii hyyli geed gaigui hyyli batalsan bolovch ergeed, hyyliiinhaa bielelted anhaarahgui bolsnoor odoo tamhi tatah ni havtgairch baina gej helj bolnoo Gydamjind goldyy ohid emegteichuud ynjyyr salaavchlah ni engii um boljee mashitai humuuc tsonhooroo tatsan tahiniihaa ishiig henegchugui chylyydaj baigaa 4-nch tohioldol zovhon Ylaan-baatar ih delguurees 13-r horoolol oroh zamd taaraldaj baih um hyyli togtoomj gargaad tuuniihee heregjilted togtmol anhaaraachee

Avatar

жадаа 2013-10-04 103.26.194.142

хүүхдийн 100 д байдаг далай ээж хүнсний зах Хүчит шонхор захаас 1кг махыг 7000 аар авчихаад 9000 аар зардаг арай дэндүү шулаачид байдаг юм.Ёстой шалгаж хааж өгөөч ээ.УБ т жинхэнэ үнэ хөөрөгддөг газар бол энэ далай ээж зах шүү.

Avatar

hm 2013-10-04 202.126.90.58

za daa yarihaash tsaashgui biz dee. nemj helehed kadastariin zuragaasaa iluu gargaj barisan buh barilga baiguulamjuudiig huuliin daguu yanzalaachee.

Avatar

зочин 2013-10-04 103.26.194.109

3 дүгаар хорооллын хүнсний захыг хаах хэрэгтэй. Бүх бараа нь үнэтэйгээс гадна хугацаа хэтэрсэн, чанаргүй, буруу хадгалсан зэрэг хүний хэрэгцээ шаардлага хангахгүй бараа бүтээгдэхүүн зарж байна. Өнгөрсөн амралтын өдөр нэг эмэгтэй тортны хөөлгөгч худалдаж авсан чинь хугацаа нь 2012 оны долдугаар сард дууссан байсан гэнэ. Тэгээд худалдагчид нь буцааж өгч байгаатай тааралдлаа. Гэтэл худалдагч нь тоосон ч шинжгүй хугацааг нь харж авахгүй яасийн гээд нөгөө эмэгтэйг загнаж байгаа харагдав. Ийм л хүмүүс наймаа хийгээд тэнд зогсож байна шүү дээ.

Avatar

Agluu 2013-10-04 203.194.114.70

1. Nomert Tsirkiin avto mashinii zakh 2. Tuv shuudangiin khoino bairlakh gar ytasnii montel khavitsaa zakh 3. Bumbugur. 4 . bars 5 . Merekuri khaakh sanaltai bna

Avatar

Agluu 2013-10-04 203.194.114.70

1. Nomert Tsirkiin avto mashinii zakh 2. Tuv shuudangiin khoino bairlakh gar ytasnii montel khavitsaa zakh 3. Bumbugur. 4 . bars 5 . Merekuri khaakh sanaltai bna

Avatar

захуудыг гаргаа 2013-10-04 202.21.111.10

Захуудыг хотоос гаргавал УБ -г хот гэж нэрлэхэд ойртоно тэрнээс гэх кэцүү зүгээр бөөгнөрөл

Avatar

Зочин 2013-10-04 41.194.80.2

Chadahguidee ta nar yarihaas yamar hiih bish bas avilgal, ar ovriin haalga

Avatar

зөв 2013-10-04 103.9.88.235

Зөв зөв хэдий болтол энэ балиар даварсан нөхдүүдээс болж энгийн иргэд хохирох ёстойн, бүгдийг нь хаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж