Ж.Батзандан намын даргаасаа уучлалт гуйжээ

Хуучирсан мэдээ: 2013.10.04-нд нийтлэгдсэн

Ж.Батзандан намын даргаасаа уучлалт гуйжээ

Ардчилсан намын залуу гишүүн Ж.Батзандан намын бүлгийн хуралдаан дээр намын дарга Н.Алтанхуягтай ам муруйж, багагүй маргаан үүсгэж байсан удаатай. “Ж.Батзандан гишүүн намын даргатайгаа муудалцана гэдэг АН дотор байдаг л зүйл, намын даргаа шүүмжилж, олигархиудаас айж эмээдэггүй, би намынхаа хуралд олигархиудын юу ярихыг сонсдоггүй” гэх мэтээр олон удаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж байсан билээ.

Тиймээс өнгөрсөн даваа гаригийн хуралдаан дээр намын нөхдөөсөө албан ёсоор уучлалт гуйсан тухай Төрийн ордны бор шувуу жиргэнэ лээ. Тэмцэгчийн замналаас гараагаа эхлүүлж, улстөрд орж чадсанаар нь олон хүн түүнийг дэмждэг ч хэтэрхий их шүүмжлэл хэлж, намын нөхдийнхөө дургүйг хүргээд байна гэж “банга” хүртсэнээс намын нөхдөөсөө уучлалт гуйсан гэнэ лээ.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж