Итали улс орон даяар гашуудал зарлалаа

Хуучирсан мэдээ: 2013.10.04-нд нийтлэгдсэн

Итали улс орон даяар гашуудал зарлалаа

Лампедуза арлын ойролцоо 500 орчим Африк цагаачийн зорчиж явсан усан онгоц живсэнээс 130 хүн амь үрэгдсэн аймшигт осол гарсан тухай мэдээлсэн билээ. Тэгвэл Италийн Засгийн газраас аймшигт ослын улмаас хохирогчдод хүндэтгэл үзүүлэх үүднээс улс орон даяар нэг өдрийн гашуудал зарласан байна.

Италийн өмнөд хэсгийн арал хүрэхээс хэдхэн км-ийн наана живж осолдсон цагаачдын усан онгоцонд 500 хүн зорчиж явсанаас одоогийн байдлаар 150 нь эсэн мэнд аврагдаад байгаа юм. Эх сурвалжийн мэдээлснээр усан онгоцны хөдөлгүүр ажиллахаа больж зогссоны дараа хүмүүс бусдын анхаарлыг татахын тулд тавцан дээр гал гарснаас болж түймэр авалцаж, усан онгоц сүйрэн живсэн гэнэ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж