Жолооны ард хэрхэн суувал зохилтой вэ?

Хуучирсан мэдээ: 2013.10.04-нд нийтлэгдсэн

Жолооны ард хэрхэн суувал зохилтой вэ?

via Cardoctormn


Жолоочийн машин жолоодох үедээ мэдрэлийн ба сэтгэл санааныхаас гадна бие
бялдралын ачаалалд байдаг. Бие бялдарын ачааллын үндсэн төрөл нь хөдөлгөөнгүй
(статик) байдлын ачаалал юм. Тэр нь машин жолоодож яваа жолоочийн суудал, хөл
гарын байрлалаас хамаарна. Жолооч бүхээгтээ чөлөөтэй суусан байвал зохино.
Суудлыг жолооч ядрахгүй сууж болохоор байрлуулна.

Залуурыг 120-180 градус түргэн эргүүлээд дахин шилжүүлж барих боломжтойгоор
түүнийг барьсан байх хэрэгтэй. Залуурыг чанга барихгүй байх хэрэгтэй, залуурыг
чанга атгаж болохгүй хэрэв тэгвэл амархан ядрах болно. Хэтэрхий чөлөөтэй суух
залуурыг хайнга барих явдал ч байж болохгүй юм. Ингэвэл жолоочийн анхаарал
суларч амжин жолоодох чухал үйлдлүүдийг түргэн хийж чадахгүйд хүрнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж