“Монголыг эргэн тольдохуй” үзэсгэлэн

Хуучирсан мэдээ: 2013.10.04-нд нийтлэгдсэн

“Монголыг эргэн тольдохуй” үзэсгэлэн

ОХУ-ын
гэрэл зурагчин Н.А.Чарушины гэрэл зургийн цуглуулга болон Монголын
Үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдаж буй зарим бүтээлийг Монголын
үзэгчдэд дэлгэн харуулах боломж бүрджээ.

ОХУ-ын академич В.А.Обручевын
нэрэмжит Хиагтын орон нутаг судлах музей, Монголын үндэсний музей хамтран зохион байгуулж буй
Н.А.Чарушины “Монголыг эргэн тольдохуй” хэмээх үзэсгэлэнгийн нээлт
Монголын үндэсний түүхийн музейн үзэсгэлэнгийн танхимд маргааш 12.00 цагаас нээлтээ хийх юм байна. Гэрэл зургийн үзэсгэлэн аравдугаар сарын 25-ныг хүртэл үргэлжилнэ.

Николай Аполлонович Чарушин Вятск мужийн Орлов хотын ядуу
тайжийн гэр бүлд төржээ. 1871-1872 онд Санкт- Петербург хотын
Технологийн дээд сургуульд сурч байв. 1871 оны аравдугаар сард
“чайковчууд” нэртэй “ардын” хөдөлгөөний бүлэгт элсч, ажилчдын дунд
хувьсгалт суртал ухуулга хийж байжээ. 1874 оны 1 дүгээр сарын 5-нд
баривчлагдан “193-ийн хэрэг”-ээр есөн жил Кара хэмээх газар цөлөгдсөн
байна. Тэрээр шоронд байхдаа “Кара” ба “Кара и Кукиш” нэртэй сэтгүүлүүд
гаргахад оролцож байв. 1881 оны дөрөвдүгээр сард эхнэр Анна Дмитриевна
Кувшинская, хүү Леонид,охин Лидия нарын хамт нутаг заагдан суужээ. 1882
оноос Нерчинскд амьдрах болж, гэрэл зураг эрхэлж эхэлсэн байна. 1886 онд
гэр бүлийн хамт Троицкосавскт нүүночсон ба хүү Владимир нь төржээ.
Троицкосавскт Н.А.Чарушин гэрэл зургийн ажлаа үргэлжлүүлэн анхны гэрэл
зургийн салон байгуулсан байна. 1887 онд тэрээр Хиагтад хэсэг
сэхээтнүүдийн хамтнийтийн номын сан байгуулах үйлсэд идэвхитэй
оролцжээ.Тэр жилдээ Чарушин Хиагтын худалдаачинЯ.А.Немчиновын алтны
уурхайнгэрэл зургийг авахаар өөрийн туслахИ.Ф.Федоровын хамтаар Лена
мөрнөөр аялсан аж. Тэд Эрхүү хотыг дамжин Удунгинскийба Байгаль нуурын
тойрог их зам, улмаар Якут хүртэлх их замаар аялж, олон орны түүхэн
гэрэл зургийг өөрийн дурайн авайд буулгасны нэг нь Монгол Улс юм.

1888
онд Н.А.Чарушин Г.Н.Потаниний хээрийн шинжилгээний ангийн бүрэлдэхүүнд
“Өргөө” /Улаанбаатар/ хотод ирж, “Өргөө” болон тэр үеийн монголчуудын
гэрэл зургийн баян цуглуулгатай эргэн очсон байна. Николай Аполлонович
энэ талаар дурсахдаа, ”Бидний гол зорилго монголчуудын антропологийн хэв
шинжийг харуулсан гэрэл зураг авах ажил эхний үед арай гэж явж байв.
Урьд өмнө нь гэрэл зургийн талаар ямар нэгэн ойлголт монголчуудын дунд
байгаагүй учраас тэдний дунд сэжиг таавар хүчтэй байсан. Монголчууд
гэрэл зургаа авахуулсан хүн өөрийн зүрх сэтгэлээ бусдад алдана хэмээн
итгэж байсан ч эцэст нь хуучин танилуудаас энэхүү аз туршсан “үйл
ажиллагаа-нд оролцох зүрх зоригтой хүмүүс олдож, нэг нэгнийгээ дууриан
гэрэл зургаа авахуулахыг зөвшөөрч эхэлсэн. Энэ бүх саад бэрхшээлийг
даван туулж, “Өргөө” хотод байх хугацаа дуусахад монголчуудын
антропологийн хэв шинжийг харуулсан гэрэл зургийн нилээд их цуглуулга
бүрдүүлж чадсан хэмээн дурссан байдаг ажээ.

Нэрт гэрэл зурагчин
Н.А.Чарушин 1937 онд Киров хотод нас эцэслэсэн ч Академич В.А.Обручевын
нэрэмжит Хиагтын орон нутаг судлах музейд хадгалагдаж буй Н.А.Чарушины
гэрэл зургийн цуглуулга дэлхийн соёлын өвийн үнэт зүйлс хэвээр байгаа
билээ.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж