Хаях уу, хадгалах уу, худалдаалах уу?

Хуучирсан мэдээ: 2013.10.04-нд нийтлэгдсэн

Хаях уу, хадгалах уу, худалдаалах уу?

“Дүнжингарав” худалдааны төвийн гадаа талбайд энэ амралтын өдрүүдэд буюу 10.05-06-нд 10:00-18:00 цагийн хооронд “Чөлөөт худалдаа”-ны өдөрлөг болох гэж байна.

Ийм төрлийн үйл ажиллагаа гадны улс оруудад өргөн дэлгэр болдог бөгөөд гэрийнхээ гадаа, гудамжинд зэрэг газруудад өөрт хэрэгцээгүй болсон, эсвэл шинээр аваад хэрэглээгүй, өөрт нь таалагдаагүй бараа, хувцас, үнэт эдлэл, янз бүрийн жижиг хэрэгсэл зэргийг дэлгэн тавьж нээлттэй худалдааг явуулдаг.

Тэгвэл Монголд анх удаа Дүнжингарав худалдааны төв нь “Чөлөөт худалдаа”-ны өдөрлөгийг зохион байгуулж байна. Та тус өдөрлөгт оролцож өөрийн гар дээр байгаа шинэ, хуучин, хувцас, гутал, электрон бараа, жижиг хэрэгсэл зэрэг овор багатайбараа бүтээгдэхүүнээ хэрэгтэй хүнд нь боломжит үнээр бэлнээр эсвэл бэлэн бусаар борлуулах, бартер хийх боломжтой, мөн үйлчлүүлэгч та эндээс өөртөө хэрэгтэй бүхий л зүйлсээ хамгийн хямдаар худалдан авах боломжтой.

Хаях уу? Хадгалах уу? Эсвэл Дүнжингарав худалдааны төв дээр ирж Худалдаалах уу?

1. Худалдаанд оролцогч нь:

  • Наймаачин бус иргэн байна
  • Худалдаанд оролцогч нь бараа бүтээгдэхүүн байршуулах өөрийн ширээ сандал, дэвсгэртэй ирнэ
  • 1 төрлийн бараанаас олныг борлуулахгүй байх
  • Илт хуучин муу бараа бүтээгдэхүүн борлуулалхгүй байх
  • Худалдаалагдаж буй бараа бүтээгдэхүүний чанарын баталгааг хангах

2. Худалдаалагдах боломжтой бараа бүтээгдэхүүнүүд:

  • Шинэ, хуучин бүх төрлийн бэлэн хувцас
  • Бүх төрлийн гутал
  • Бүх төрлийн электрон бараа
  • Гар утас, дагалдах хэрэгсэл
  • Нүдний шил, Жижиг хэрэгсэл
  • Гоёл чимэглэл, алт мөнгөн эдлэл
  • Витамин, нэмэлт хоол тэжээл, бэлдмэл
  • Ариун цэвэр, гоо сайхны бараа
  • Гэр ахуйн хэрэгсэл
  • Ном, бичиг хэрэгсэл
  • Багаж хэрэгсэл, жижиг тоног төхөөрөмж

3. Үйл ажиллагаа:

  • Өдөрлөг 10.00-18.00 цагийн хооронд болно
  • Худалдааны төвийн гадаа талбайд болно
  • Талбайн түрээс авахгүй
  • Урьдчилан бүртгүүлж болно, тухайн өдрөө ирээд шууд зогсох боломжтой
  • 1 хүнд дунджаар 4м2 талбай /2м*2м/ талбай олгоно

Дэлгэрэнгүй мэдээлэл: 7575-5353, 88082066, 99813006

Жич: Та тус өдөрлөгт оролцох бол урьдчилан бүртгүүлэх, эсвэл тус өдрүүдэд эрт ирж зай талбайгаа авна уу!

Мөн Дүнжингарав худалдааны төвийн гадаа талбайд автомашины худалдаа байнга явагдаж байгаа бөгөөд тус худалдаанд та автомашинаа байршуулахыг хүсвэл 11.01 хүртэл үнэ төлбөргүй байршуулах болно. Харуул хамгаалалт, зохион байгуулалт, цэвэрлэгээ зэргийг Дүнжингарав худалдааны төвийн зүгээс хариуцаж реклам сурталчилгааг тогтмол хийх болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 9999-4000, 9898-4000
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж