Уншигч танд сануулахад, манай сайт Төмөр замын бодлого, шинэчлэлийн асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг явуулж байгаа бөгөөд үүнд хүн бүхэн нээлттэй оролцож, www.ardiin_mongolnet.mn болон info@news.mn гэсэн цахим хаягаар санал бодлоо ирүүлэх боломжтой юм.Д.Дондог: Эхлээд Тавантолгойгоос Сайншанд руу зам тавих ёстой
-Төмөр замын бодлогыг УИХ-аар ид хэлэлцэж байна. Төмөр зам бол манай эдийн засагт томоохон байр суурь эзэлдэг салбар. Одоо байгаа төмөр замтайгаа холбогдох, эсвэл хөндлөн огтлолоор гарах төмөр замыг одоогийн 1520-ийн өргөн царигаар барих нь зүйтэй юм. Тэгж замаа баривал ачаа сэлгэхээс эхлээд асуудал гарахгүй болно. Урд хөрш рүү нүүрс гаргаж байгаа. Энд ямар царигтай зам тавих вэ гэдгийг Засгийн газар тухайн үед нь бодлогоороо зохицуулах хэрэгтэй юм.
Эхний ээлжинд Тавантолгойгоос Сайншанд руу зам тавих ёстой. Сайншандаасаа Дорнод руу цааш тавих нь зүйтэй. УИХ –аас маршрутыг нь хэлж өгөөд, тухай тухайн чиглэлд ямар царигийн төмөр зам байгуулахаа тухайн үед нь Засгийн газар оруулж ирж байвал зөв болов уу гэж бодож байна. Баруун чиглэлд тавих замыг үүний дараа шийдэх байх. Хөндлөн тэнхлэгийн нэг төмөр зам, шууд гадагш гарах ганц нэг төмөр зам байх юм гэсэн ойголт надад байна.
Д.ОЮУН