Нийслэлийн дээд шагнал олгоно

Хуучирсан мэдээ: 2013.10.04-нд нийтлэгдсэн

Нийслэлийн дээд шагнал олгоно

“Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал” олгоно

Нийслэлийн 2013 оны шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулж  “НИЙСЛЭЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ДЭЭД ШАГНАЛ” нийслэлийн Засаг даргын захирамжийн бичвэр бүхий цом олгоно.

Шагналыг:

  • Барилга, байгууламж,
  • Дэд бүтэц, инженерийн байгууламж, 
  • Автозам, автозамын байгууламж, 
  • Дэвшилтэт техник, технологи бүхий үйлдвэр зэрэг гурав хүртэлх тооны бүтээн байгуулалтад олгоно.

Тавигдах шаардлага:
 

  • Нийслэл, дүүргийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон байна.
  • Хөрөнгө оруулалтын хэмжээ, далайцаараа дэлхийн жишигт хүрсэн байна
  • Техник, технологи, бүтээгдэхүүний чанар нь байгальд ээлтэй, дэлхийн стандарт, жишигт хүрсэн
  • Ажлын байрыг олноор бий болгосон
  • Нийслэл болон дүүргийн төсвийн найдвартай орлого бүрдүүлэгч болсон
  • Бүтээгдэхүүнээ экспортлогч болсон
  • Эрүүл аюулгүй байдал, хөдөлмөр хамгаалалтын шаардлагыг хангасан байна.

Нэр дэвшүүлэх:

  • Өөрийн дүүрэгт тухайн жилд бий болсон бүтээн байгуулалтыг дүүргийн Засаг даргын Тамгын газраас,
  • Өөрийн салбарт хийсэн бүтээн байгуулалтыг нийслэлийн Засаг даргын дэргэдэх агентлагуудаас нэр дэвшүүлэх эрхтэй

Шалгаруулалтын журмыг www.ulaanbaatar.mn сайтаас харна уу.

НИЙСЛЭЛИЙН ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЭЗЭД ТА БҮХЭНД АМЖИЛТ ХҮСЬЕ!

Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж