Үзэл суртлын “загалмайтны аян”

Хуучирсан мэдээ: 2013.10.03-нд нийтлэгдсэн

Үзэл суртлын “загалмайтны аян”

АНУ-ын төсвийн хямрал өдөр бүр олон сая ам.долларын хохирол дагуулж байна. Бүгд найрамдахчуудын үйлдлийг эрүүл мэндийн системийн шинэчлэлд хийж байгаа үзэл суртлын ”загалмайтны аян” гэж Обама нэрлэв.

АНУ-ын төсвийг батлахгүйгээс шалтгаалж хямрал үүсээд буй энэ үед тус улсын Засгийн газар нь улсын өрийн төвшинг нэмэгдүүлэхийг шаардаж байна.  Хил хязгаар тогтоох тэр ажил аравдугаар сарын 17 гэхэд тохиролцоонд орсон байх ёстой. Түүнээс хойш мэтгэлцэх цаггүй болно гэж АНУ-ын Сангийн сайд Жек Лью хэлжээ. "Улсын өрийн төвшинг нэмэхгүйгээр АНУ нь төлбөрийн чадваргүй болно” гэсэн сайдын үгийг AFP агентлаг иш татжээ.

Үүний зэрэгцээ, Бүгд найрамдахчуудын үйлдлийг эрүүл мэндийн системийн шинэчлэлд хийж байгаа үзэл суртлын ”загалмайтны аян” гэж АНУ-ын ерөнхийлөгч Обама нэрлэсэн байна. Төсвийн эргэн тойронд үүссэн зөрөлдөөн нь дөнгөж хямралаас гарч эхэлсэн эдийн засагт ноцтой асуудал үүсгэнэ гэдгийг  ерөнхийлөгч санууллаа. Мэргэжилтнүүдийн үнэлгээгээр төсвийн хямрал нь АНУ-д өдөр бүр хэдэн зуун сая ам.долларын хохирол авчирч байна. Зөвхөн Вашингтон хотод хоногийн хохирол нь 200 сая ам.доллар болж байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж