Далайн эргийн хажуугаар нэгэн өвгөн явж байжээ. Тэрээр олон жилийг эрдэм
номын ажил хийж “өөрийгөө үхэхээс бусдыг л үзсэн дээ” гэж бодож
байлаа. Далайн давалгаанд шидэгдэн эрэг дээгүүр хаягдсан далайн од
хэмээх бяцхан амьтад олноороо жаргах нарны гэрэлд гялтганан харагдаж
байлаа. Харамсалтай нь удахгүй далайн түрлэг буцаж эдгээр амьтадад
хатаж үхэх аюул тулгарсан байв. Өвгөн эдгээр амьтадын амийг аврахаар
далайн одыг нэг нэгээр нь аван усруу нь хийж эхлэв. Өвгөн нилээн хэдэн
далайн одыг усруу хийчихээд өндийн харвал хэзээ ч дуусамгүйгээр олноороо
ярайн харагдаж, хийж буй зүйл нь ямар ч үр дүнгүй мэт санагджээ.
Тиймээс хийж буй зүйлээ орхиод цааш нуруугаа үүрэн алхав. Өвгөн цааш
алхаж явахад нь нэгэн бяцхан жаал далайн оддыг усруу хийж байгаатай
тааралдав. Өвгөн: -“Хүү минь ээ, наад хийж буй зүйл чинь ямар ч үр
дүнгүй болохыг ойлгож байна уу?” гэхэд, Хүү: – Ах минь, ҮР ДҮН НЬ НАДАД
БИШ, ЭНЭ МИНИЙ ГАРТ БУЙ ДАЛАЙН ОДОНД Л БАЙГАА ЮМ. гэжээ