Эмийн жор бичилтийг цахимжуулахыг сайшаав

Хуучирсан мэдээ: 2013.10.03-нд нийтлэгдсэн

Эмийн жор бичилтийг цахимжуулахыг сайшаав

Эмийн жор бичилтийг цахимжуулахыг ахмад Эм зүйчид сайшаав

Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнөөдөр эм ханган нийлүүлэх байгууллагын ахмадын төлөөллийг тэдний хүсэлтийн дагуу хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ахмадууд Сайдад хандан хүлээн авч уулзсанд талархал илэрхийлэв.

Эм ханган нийлүүлэх байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан ахмадууд Сайдад хэд хэдэн хүсэлтээ уламжилсан юм. Тухайлбал, ойн арга хэмжээнд ахмадуудыг оролцох боломжоор хангахад туслах, яамны жуух болон салбарын тэргүүний ажилтан цаашлаад төрийн шагналаар зарим хүнийг шагнуулахад дэмжлэг үзүүлэхийг тэд хүсэв.

Сайд тэдний биесийг нь асуун тавьсан хүсэлтийг судалж, дэмжихээ хэлж холбогдох материалаа албан ёсоор бүрдүүлж өгөхийг санал болгосон юм. Уулзалтын үеэр Сайд эмийн талаар авч хэрэгжүүлж буй ажлаасаа тоймлон дуулгалаа. Ахмадын зүгээс эмийн жор бичилтийг социализмын үед ч дийлээгүй ажил байсан юм гэдгийг дурдаад үүнийг цахимжуулж байгаа нь орчин үедээ нийцсэн зөв ажил болох нь гэв.

Эм ханган нийлүүлэх байгууллагын Ахмадын зөвлөлд 400 орчим өндөр настан байдгийн наяас дээш настай хүн 30 хувь, 70-80 настай 35 хувь, 60-70 настай 18 хувь, 50-60 настай 7 хувийг тус тус эзэлдэг хэмээн тус байгууллагын Ахмадын зөвлөлийн дарга П.Тойнбаяр хэллээ.

Эх сурвалж: www.moh.mn

alt

alt

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж