Оюуны их мастерууд дэлхийн аваргын төлөө

Хуучирсан мэдээ: 2013.10.03-нд нийтлэгдсэн

Оюуны их мастерууд дэлхийн аваргын төлөө

Оюуны спортын нэгэн төрөл болох 100 буудалт даамын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Домог болсон шилдэг эмэгтэй даамчид манай эх оронд цуглаж, дэлхийн аварга хэмээх цолны төлөө оюун ухаанаа уралдуулж байна. “Пума империал” зочид буудалд болж байгаа уг тэмцээний үеэр оюуны мастеруудыг харах ховорхон боломж спорт сонирхогчдод тохиож байгаа нь энэ.

Дэлхийн 12 удаагийн аварга Латвийн Зоя Голубева, дэлхийн таван удаагийн аварга Оросын Тамара Тансыккужина, дэлхийн дөрвөн удаагийн аварга Украины Дарья Ткачинко тэргүүтэй шилдгүүд талын Монголд өрсөлдөхөөр хүрэлцэн ирээд байна. Өчигдөр рапид тэмцээний дэлхийн аваргыг тодруулсан. Уг тоглолтод Монголын 11, гадаадын 11 даамчин өрсөлдөв. 38 дахь удаагийн эмэгтэйчүүдийн дэлхийн аваргын ерөнхий шүүгчээр Литвийн иргэн Рима Данилевичене ажиллаж байгаа юм. Тэрээр хэлэхдээ “Монгол Улс биднийг маш сайхан угтаж авлаа. Тэмцээний зохион байгуулалт сайн байгаад талархаж байна. Монголын даамын зүтгэлтнүүд өмнө нь хэд хэдэн удаа тив, дэлхийн чанартай тэмцээн зохион байгуулсан болохоор харьцангуй туршлагатай болжээ. Миний хувьд сэтгэл хангалуун байна. Энэ тэмцээн бол танай улсыг сурталчлах нэг том арга хэмжээ юм. Оролцогчдод амжилт хүьсе” гэв. Энэ удаагийн тэмцээнд оролцож байгаа шилдэг 16 даамчны дундаж нас 26 аж. Рапидын дэлхийн аварга өчигдөр орой тодорсон. Харин өнөөдөр блицийн дэлхийн аваргыг тодруулна. Үүнээс гадна 100 буудалт даамын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ажиллагаа “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд болох юм. 15 тойргийн дараа шинэ дэлхийн аварга цолтон шилдэг 16 оролцогчийн дундаас тодорно. 38 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа зарим тамирчдын сэтгэгдлийг сонслоо.

Дэлхийн оюуны спортын наадмын мөнгөн медальт, Украины их мастер Виктория Мотричко

-Монголд анх удаа ирж байна. Хүмүүс нь их сайхан угтаж авлаа. Сэтгэл хангалуун байгаагаа хэлье. Миний хувьд энэ тэмцээнд маш их ач холбогдол өгч байгаа. Дэлхийн аварга болохын тулд бүхий л чадлаа дайчлан тоглох болно. Надтай хамт дэлхийн дөрвөн удаагийн аварга, их мастер Дарья Ткаченко ирсэн. Тэр надад маш их дэм болж байна. Тэмцээнд оролцож байгаа тамирчинд халуун баяр хүргэе. Бас амжилт хүсье.

-Монголын тухай хэр сайн мэдэх вэ?

-Боломжийн сайн мэдээлэлтэй гэж бодож байна. Ялангуяа танай улсад даамын спорт хэрхэн хөгжиж байгаа, даамчид нь ямар төвшинд байгааг сайн мэднэ.

Дэлхийн таван удаагийн аварга Тамара Тансыккужина

-Хэдийгээр манай хоёр орон хөрш байдаг ч би Монголд анх удаа ирж байна. Их сайхан сэтгэгдэл төрж байна. Би 2011 онд дэлхийн аваргад түрүүлсэн. Түүнийгээ хамгаалах зорилготой танай оронд ирлээ.

-Өөрийнхөө тухай товч танилцуулж болох уу?

-ОХУ-ын Якутын Якутск хотод төрсөн. Даамын спортоор харьцангуй хожуу хичээллэж эхэлсэн. Товчхондоо бол ийм л байна.

-Таны царай монголчуудтай их төстэй юм.

-Тийм үү. Хүмүүс намайг бас тэгж хэлдэг юм. Якут бол монгол туургатны нэг хэсэг шүү дээ. Тийм болохоор миний царай монголчуудтай төстэй байж магадгүй. Тэмцээний дараа дэлгэрэнгүй ярилцах цаг гарна гэж найдаж байна.


2013 оны Ази тивийн аварга, олон улсын их мастер Э.Мандахнаран

-Юуны өмнө тэмцээнийг эх орондоо зохион байгуулж байгаа Монголын даамын холбоонд талархал илэрхийлье. Энэ тэмцээн манай улсад болж байгаа нь их олон талын ач холбогдолтой. Монголын даамчид тэр бүр тэмцээн уралдаанд оролцоод байж чаддаггүй. Тиймээс эх орондоо дэлхийн аварга цолны төлөө өрсөлдөх маш том завшаан тохиож байна. Бид үүнийг ашиглаж, амжилтаа ахиулах хэрэгтэй.

-Бэлтгэл ямар төвшинд байгаа вэ?

-Сүүлийн нэг сарын турш эрчимтэй бэлтгэл хийсэн. Өмнө нь хувиараа бэлтгэлээ хийж байлаа. Ер нь бол эх орондоо өндөр амжилт үзүүлэхийн тулд нэлээд эртнээс бэлтгэл хийсэн. Нутагтаа болж байгаа том тэмцээнд оролцоно гэдэг нэг талаар том завшаан, давуу талыг бий болгодог. Нөгөөтэйгүүр маш дарамттай байдаг. Яагаад гэвэл би заавал хожих ёстой гэсэн сэтгэлзүйн дарамтад орсноос болж хожигдох тохиолдол их бий.

-Тэгвэл сэтгэлзүйгээ хэр бэлдсэн бэ?

-Боломжийн гэж бодож байна.

Бүх Хятадын аварга Г.Алтанхуар

-Би бараг л өөрийн эх орондоо байгаа мэт санагдаж байна. Монголд ирэхдээ үргэлж баярладаг. Энэ удаа дэлхийн аваргад өрсөлдөх бүр том завшаан тохиосон учраас бүх чадлаараа хичээж тоглох болно.

-Монголын даамчидтай хэр ойр дотно байдаг вэ?

-Нэлээд дотно шүү. Байнга холбоотой байдаг. Монгол бол миний хоёр дахь эх орон гэж боддог. Бид нэг өвөг эцэгтэй шүү дээ.

-Дэлхийн аваргын бэлтгэлээ хэзээнээс хийж эхэлсэн бэ?

-Бараг гурван сарын өмнөөс үндсэн бэлтгэлдээ орсон. Өөрийгөө гайгүй тоглох байх гэдэгт итгэлтэй байгаа шүү. Хамгийн гол нь дэлхийн шилдэг даамчидтай өрсөлдөх нь миний хувьд нэр төрийн хэрэг юм.

Дарья Ткаченко рапидын дэлхийн аварга болов

Рапидын дэлхийн аварга цолын төлөө 22 даамчин өрсөлдлөө. Эдгээрээс дэлхийн дөрвөн удаагийн аварга, Украины их мастер Дарья Ткаченко дэлхийн аварга болов. Түүний хувьд эхний таван өрөг дараалан хожиж, хоёр тэнцсэнээр 12 оноогоор бусдыгаа хошуучиллаа. Харин Польшийн даамчин, олон улсын мастер Наталья Садовска, Украины Виктория Мотричко нар ижилхэн 10 оноогоор мөнгө, хүрэл медалийн эзэн болжээ. Медаль хүртсэн даамчдын шагналыг өнөөдөр гардуулна.

100 буудалт даамын ДАШТ-ий хуваарийг хүргэе 

10-р сарын
4

 

9.00 –
14.00

 

14.00-14.15

Нэгдүгээр
тойрог

 

Хэвлэлийн
бага хурал

 

10-р сарын
5

 

9.00 –
14.00

 

14.00-14.15

 

 

15.00 –
20.00

Хоёрдугаар
тойрог

 

Хэвлэлийн
бага хурал (Пума Империал зочид буудал)

 

Гуравдугаар
тойрог

10-р сарын
6

 

9.00 –
14.00

 

14.00-14.15

 

Дөрөвдүгээр
тойрог

 

Хэвлэлийн
бага хурал

10-р сарын
7

 

 9.00
– 14.00

 

14.00-14.15

 

15.00 –
20.00

Тавдугаар
тойрог

 

Хэвлэлийн
бага хурал

 

Зургаадугаар
тойрог

10-р сарын
8

 

9.00 –
14.00

 

14.00-14.15

 

Долоодугаар
тойрог

 

Хэвлэлийн
бага хурал

 

10-р сарын
9

 

9.00 –
14.00

 

14.00-14.15

 

15.00 –
20.00

Наймдугаар
тойрог

 

Хэвлэлийн
бага хурал

 

Есдүгээр
тойрог

 

10-р сарын
10

 

 

Амралтын
өдөр

 

10-р сарын
11

 

9.00 –
14.00

 

14.00-14.15

 

15.00 –
20.00

Аравдугаар
тойрог

 

Хэвлэлийн
бага хурал

 

Арваннэгдүгээр
тойрог

 

10-р сарын
12

 

9.00 –
14.00

 

14.00-14.15

 

Арванхоёрдугаар
тойрог

 

Хэвлэлийн
бага хурал

 

10-р сарын
13

 

9.00 –
14.00

 

14.00-14.15

 

Арвангуравдугаар
тойрог

 

Хэвлэлийн
бага хурал

 

10-р сарын
14

 

9.00 – 14.00

 

14.00-14.15

 

Арвандөрөвдүгээр
тойрог

 

Хэвлэлийн
бага хурал

 

10-р сарын
15

 

9.00 –
14.00

 

14.00-14.15

 

16.00

Арвантавдугаар
тойрог

 

Хэвлэлийн
бага хурал

 

Тэмцээний
хаалтын ажиллагаа

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж