Монгол, Орос, Хятадын эрдэмтэдтэй уулзлаа

Хуучирсан мэдээ: 2013.10.03-нд нийтлэгдсэн

Монгол, Орос, Хятадын эрдэмтэдтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Монгол, Орос, Хятад гурван орны эрдэмтдийн IV форум Улаанбаатар хотноо маргааш эхэлнэ. Энэ форумд оролцохоор ирсэн хөрш орнуудын эрдэмтэн судлаачидтай уулзсандаа талархаж байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ.     

Манай гурван орон өнө эртний харилцаатай, стратегийн түнш орнууд. Энэ харилцааг шинэ шатанд гаргахын төлөө Шинэчлэлийн Засгийн газар ажиллаж байгаа. Ерөнхий сайд энэ сард БНХАУ-д, Гадаад харилцааны сайд ОХУ-д айлчлах гэж буй талаар хэлээд эдгээр айлчлал хөрш орнуудын харилцааг шинэ шатанд гаргах болно гэлээ.

Тэрбээр “Ногоон хөгжил-ХХI зууны гурван талт хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл” форумын үйл ажиллагаанд амжилт хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж