Тэд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Сайд нарын Зөвлөлийн дарга, Батлан хамгаалах зөвлөлийн даргаар ажиллаж байсан Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалыг албан тушаалаас нь өөрчлөн түүний алдар цол, шагналыг хасаж, эх оронд нь ирүүлэхгүйгээр нас бартал нь өөр улсад гэрийн хорионд байлгах замаар хэлмэгдүүлсэн хэмээн үзэж Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст хандаж байгаагаа хэллээ.
УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Л.Цог “Ю.Цэдэнбалыг цагаатгах талаар ажлын хэсэг байгуулан ажиллуулж, энэ талаар яаралтай судална” гэдгээ хэллээ. Мөн энэ хүний төлөө сэтгэл зүрхээ зориулж яваа тэдэнд баярлаж байгаагаа илэрхийллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.