“Улаанбаатар” олон улсын анхдугаар кино наадмыг Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Монгол-Францын төв, Нийслэлийн Соёл урлагийн газар, Монголын Урлагийн зөвлөл хамтран зохион байгуулж буй. Наадамд АНУ, Франц, Тайвань, Сингапур, Мексик, Турк, Итали, Германы 20 гаруй найруулагч, продюссер, уран бүтээлчдээс гадна Истанбул, Каннын кино наадмын зохион байгуулагчид оролцоно. Монгол киноны хөтөлбөрт уран сайхны найм, баримтат таван кино ирүүлснээс “Улаан дөрвөлжин”, “Бодлын хулгайч”, “Лардьма”, “Аравт” “Би монгол хүн”, “Нэрийг минь хэлж өгөөч” зэрэг кинонуудыг үзүүлэхээр болжээ. “Улаанбаатар” олон улсын кино наадмын Зөвлөх хорооны гишүүдийн шийдвэрээр наадам энэ сарын 5-нд “Тэнгис” кино театрт найруулагч Ч.Хоролдоржийн шинэ бүтээл болох “Шарга даага” уран сайхны киногоор нээлтээ хийх аж.
Энэхүү кино наадамд ихэвчлэн “Art house” киноны төрлөөр кино хийдэг найруулагч нар оролцож байгаа бөгөөд маргааш орой 18:00 цагаас “Тэнгис” кино театрт нээлтээ хийх гэнэ.