Харүмафүжид жилийн хугацаа өгчээ

Хуучирсан мэдээ: 2013.10.03-нд нийтлэгдсэн

Харүмафүжид жилийн хугацаа өгчээ

Японы сүмогийн
холбооны Ёкозүнагийн асуудал эрхэлсэн хороо намрын тэмцээнд аваргуудын үзүүлсэн
амжилтын талаар хэлэлцэж, 27 дахь түрүүгээ авсан ёкозүна Хакүхог “Цагийг
эзэлсэн их аварга. Түүнийг зогсоох хүн алга” гэж магтсан бол харин
Харүмафүжигийн талаар янз бүрийн санал гарсан байна. Хорооны тэргүүн Учияма
Хитоши энэ талаар “Гэмтэлтэй байсан гэхэд Харүмафүжи сүүлийн өдөр хүртэл
барилдсаныг үнэлэх хэрэгтэй” хоёр уначихаад тэмцээний голоос гарч ч магадгүй
байлаа. Зодог тайлуулна гэх зэргээр ярьж болох ч өөрийнх нь хүсэл бодлыг
хүндлэх ёстой. Дахиад нэг жил харъя гэсэн санал их гарсан” гэж сэтгүүлчдэд
мэдээлсэн байна.

Эх сурвалж: www.chuhal.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж