Хуучирсан мэдээ: 2013.10.03-нд нийтлэгдсэн

100 далайчин бэлтгэнэ

Монгол Улс далайд гарцгүй хэдий ч хямд үнээр их хэмжээний ачаа тээвэрлэх далайн тээврийг хөгжүүлэх боломжийг судалж, далайчдаа бэлтгэж эхэлжээ. Одоогийн байдлаар анхны гурван ахмад /капитан/ сургуулиа төгсч ирээд яамны дэргэдэх Далайн газарт ажиллаж буй ажээ. Мөн 10 хүнийг БНСУ-д далайчин бэлтгэх сургуульд сургаж байгаа юм байна. Хойшид далайчдын тоог зууд хүргэх бөгөөд өөрийн гэсэн усан онгоцтой болж, далайн тээвэр эрхлэхэд хамтарч ажиллах боловсон хүчнээ ийн бэлтгээд эхэлжээ.

Тяньжин боомтод 10 га газар авч терминал байгуулахын дээр нүүрс, төмрийн хүдэр зэрэг нунтаг ачааг зөөвөрлөхийн  тулд ачиж буулгах  байгууламжийг хэд хэдэн боомтод шинээр бий болгох гэнэ.

Д.ЦЭЦ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж