УДБЭТ уран бүтээлийн
51дэх улирлаа маргааш, нөгөөдөр төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шаравын
“Чингис хаан” дууриар нээх юм. Монголын түүхийн онцгой үе буюу их хаан Их
Монгол Улсаа байгуулах үеийн нийгэм, цаг үеийн сэдвээр цомнолыг нь бичсэн уг
дуурь үндэсний урлагийн брэнд бүтээгдэхүүн бөгөөд монголчуудын сүр хүч, мандан
бадралыг илтгэсэн бүтээл тул шинэ улирлаа үүгээр нээж буй тухай театрын
удирдлагууд мэдээлэлдээ дурдлаа. Уг дуурийг тайзнаа анхлан тавьсан найруулагч
Л.Эрдэнэбулган эдүгээ үзэгчдэд хүргэхээр ажиллаж байна. Балетийн тухайд дэлхийн
балетийн ноён оргил П.И.Чайковскийн “Хунт нуур”, монгол үндэсний шилдэг бүтээл
“Үйлийн гурван толгой”-г сонгожээ. Засвар хийж, өнгө төрхөө сэргээсэн тус
театрын хамт олон үзэгчдэдээ олон төрлийн гэнэтийн бэлэг бэлтгэсэн аж. Гагцхүү
ямар бэлэг вэ гэдгийг нээлтэд ирсэн хүмүүс л мэдэрнэ. Нээлтийн тоглолтын дараа
балетийнхан, цөөн гоцлол дуучид үлдэж, бусад нь нийт 100 гаруй уран бүтээлчийн
бүрэлдэхүүнтэй баг зүүн гурван аймаг руу
бригадаар явах юм байна. Орон нутгийн үзэгчдэд 9-18-нд үйлчилж ирмэгцээ симфони
найрал хөгжим Оросоос ирэх балетийн оддын цугларалтад тоглоно.

Р.ОЮУНАА
Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин