Уран зургийн ангийн оюутнууд үзэсгэлэн гаргана

Хуучирсан мэдээ: 2013.10.03-нд нийтлэгдсэн

Уран зургийн ангийн оюутнууд үзэсгэлэн гаргана

Уран зүргийн ангийн оюутнуудын хамтарсан “Миний амралт-2” үзэсгэлэн энэ сарын 11-ний 16:00 цагт нээлтээ хийх ажээ. Тодруулбал, Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл-Урлалын Политехник коллежийн Б.Содномдаржаа багштай уран зургийн ангийн оюутнууд ийн хоёр дахь удаагийн хамтарсан үзэсгэлэн гаргахаар болсон байна. “Миний амралт-2” үзэсгэлэн “Сувд” арт галарейд болох бөгөөд Б.Золжаргал, Э.Цолмон, У.Дашцэдэн, Н.Лүндээжанцан, А.Оюун-Ундраа, Б.Насантогтох, Б.Баттулга, У.Мөнхцэцэг, Б.Ичинхорлоо, Б.Гэрэлханд нарын оюутнуудын бүтээлүүд тавигдах ажээ.

Т.ДАРХАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж