Төмөр замчид алдагдлаа бууруулна | News.MN

Төмөр замчид алдагдлаа бууруулна

Хуучирсан мэдээ: 2013.10.03-нд нийтлэгдсэн

Төмөр замчид алдагдлаа бууруулна

“Монгол Улсын төмөр замын шинэчлэл” сэдэвт төмөр замын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр “Чингис” зочид буудалд боллоо. Зам тээврийн сайд А.Гансүх зөвлөгөөнийг нээж үг хэлсэн үгэндээ “Хорьдугаар зууны хамгийн том бүтээн байгуулалт бол төмөр зам бөгөөд манай улсын өнөөгийн хөгжлийг төмөр зам тээж ирсэн” гэсэн нь уг салбарын гавьяаг товч бөгөөд тодорхой дүгнэсэн хэрэг байлаа. Төмөр замын хамгийн анхдагч, одоо ч онцгой байр суурьтай хэвээр байгаа “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг юм. Тус нийгэмлэгийн эрх мэдлийн 1100 км төмөр зам нь долоон аймгийн төвийг дайран өнгөрдөг бөгөөд нийтдээ 75 өртөөтэй Ази Европыг холбосон хамгийн дөт коридор гэдгийг тус нийгэмлэгийн Замын даргын үүрэг гүйцэтгэгч  Г.Сэрээнэндорж онцолж байлаа. Олон улсын хэмжээнд авч үзвэл манай улсын төмөр зам гуравдугаар зэрэглэлийнх бөгөөд хойд урд хоёр хөршийнхөө хаана нь ч хүрэхээргүй гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй юм. Өнөөдрийн байдлаар зорчигчдын галт тэрэг 90 км, ачаа тээвэрлэлтийн хурд 80 км юм байна. Төмөр замын паркийн хувьд ерөнхийдөө хуучирсан. Зүтгүүрийн 60 хувь нь 25-аас дээш жил ашигласан байдаг гээд тоочвол бэрхшээл их ажээ. Замын дэрийг модоор хийхээ больсноос хойш 613 км замын дэрийг төмөр бетоноор хийсэн бол одоо 503 км үлдээд  байгаа гэнэ.

Ачаа тээвэр анх удаа 20 сая тоннд хүрчээ

Ачаа тээврийн дээд хэмжээ 25 сая боловч өнгөрсөн онд л анх удаа 20,4 сая тоннд хүргэсэн байх юм. Энэ оны эхний есөн сард 15,5 сая тонн ачаа тээвэрлэжээ. Хэдийгээр эрдэс баялгийн бүтээгдэхүүний экспорт буурч байгаа ч оны төгсгөлд  ачаа тээврийн хэмжээгээ 20,6 сая тоннд хүрэх боломжтой гэж тооцоолж буй ажээ. Улаанбаатар төмөр замын хувьд хэд хэдэн төрлийн ачаанаас байнга алдагдал хүлээж байдгийг Замын дарга нь онцоллоо. Хамгийн их алдагдалтай нь хүнсний бүтээгдэхүүн аж. Хүнс тээвэрлэлтээс 42 хувийн алдагдал хүлээхийн дээр модыг 18,5 хувь, нүүрсийг 30 хувь, чингэлгийг 10,1 хувийн алдагдалтай тээвэрлэдэг байна. Зорчигч тээврийн хувьд ч өнгөрсөн онд нийтдээ 24,4 тэрбум төгрөгийн алдагдалтай байжээ. Харин төмрийн хүдэр, зэсийн баяжмал, цайр, экспортын нүүрс болон транзит ачааг ашигтай тээвэрлэж түүнээсээ бусад төрлийн ачааны алдагдлаа нөхөөд зогсохгүй ажилчдынхаа цалин хөлс, нийгмийн асуудлыг шийддэг гэдгээ төмөр замчид хэлж байна. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хувьд нийт зардлын 38 хувь нь түлшинд, 27 хувь нь ажиллагсдын цалинд зарцуулагддаг байх юм. Цаашдаа ачаа тээврийн хэмжээг 45 саяд хүргэх саналыг ХНН-ийн ерөнхий зөвлөлд хүргүүлээд байгаа ажээ. Ерөнхий зөвлөлөөс зөвшөөрөл ирсэн тохиолдолд хөрөнгө мөнгөө хаанаас, хэрхэн босгох, төмөр замаа хэрхэн өргөтгөх төсөл хөтөлбөрөө боловсруулах ажээ. Хэтдээ бол Улаанбаатар төмөр замын хос замтай болгохоос аргагүй гэдэгтэй тус нийгэмлэгийн удирдлагууд санал нэгдээд байгаа юм байна. Тэгсэн цагт ачаа тээвэрлэлт 100 сая тоннд хүрэх ажээ.

Улаанбаатар төмөр зам ХНН өдгөө 14997 ажиллагсадтай.  Энэ оны наймдугаар сараас ажиллагсдын цалинг 15 хувиар нэмснээр цалингийн зардал түлшнийхтэй дүйж очих магадлалтайг онцолж байлаа. Одоогийн байдлаар төмөр замчдын дундаж цалин нэг сая төгрөг ажээ.

Шинэ төмөр замд монголчууд ажиллаж байна

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал П.Бат-Эрдэнэ “Шинэ төмөр зам” төслөө танилцуулав. Түүний танилцуулснаар “Шинэ төмөр зам” төслийн хүрээнд хэвтээ тэнхлэгийн дагуу 1800 км төмөр зам барина. Одоогийн байдлаар Ухаахудаг-Гашуун сухайт чиглэлийн 225 км төмөр замын бүтээн байгуулалт ид өрнөж байна. Энэ ажлын ерөнхий гүйцэтгэгчээр Өмнөд Солонгосын “Samsung” корпораци ажиллаж буй бол туслан гүйцэтгэгч  үндэсний 12 компанид нийтдээ 1300 гаруй ажилчин ажиллаж байгаа нь цөм монголчууд  юм байна. Хойшид ч туслан гүйцэтгэгчээр монголчуудаа түлхүү ажиллуулна гэж П.Бат-Эрдэнэ тодотгож байлаа.

Д.ЦЭЭНЭ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ajilchind 2013-10-03 27.123.214.117

1 hin yasan ih yum bichee ve??? Minii bodloor tz harin ch neg uyee bodvol shinechlegdej bna. Tsaashdaa ene ercher sulruulj l bolohgui. Bi ooroo tsementnii change hiideg hun. Hezee l baitlaa ene jil shig darga tsereggui irj uulzaj yaj bna iij bna gedeg blaa.

Avatar

erondog 2013-10-03 103.26.194.64

Xiixii ni ajilchid ni xiij, idexii ni xeden xuvalz xusdag, arxidalt zavxairal shingesen gaxainuudiig atg t shalguulj suulga, xataa

Avatar

erondog 2013-10-03 103.26.194.64

Xiixii ni ajilchid ni xiij, idexii ni xeden xuvalz xusdag, arxidalt zavxairal shingesen gaxainuudiig atg t shalguulj suulga, xataa

Avatar

shalz 2013-10-03 103.26.194.26

Xuvaaj xisaad baixaar yaj ashigtai ajilladag yum be, shalznuud aa. Alxam tutamd yalzral ynertsen tomor zam bus uu. Darga nertei xyyrnyyd ni baij baigaa tsarai ni ter.

Avatar

ynexeer omxiirson sostem 2013-10-03 103.26.194.176

Shinechlegdrx xeregtei xuvalznuud aa

Avatar

ynexeer omxiirson sostem 2013-10-03 103.26.194.176

Shinechlegdrx xeregtei xuvalznuud aa

Avatar

yalzarsan sotsializm ynertsen sistem 2013-10-03 103.26.194.157

Udirdlagiin arga baril ni xiuchirsan, xuvaaj idsen xuvalznuud yaj oodlox ve dee. Alxam tutamdaa sotsialist shinxeg xanxluulsan yalzarsan amitad. Idej tsadsan bol ajilchdaa bod

Avatar

yalzarsan sotsializm ynertsen sistem 2013-10-03 103.26.194.157

Udirdlagiin arga baril ni xiuchirsan, xuvaaj idsen xuvalznuud yaj oodlox ve dee. Alxam tutamdaa sotsialist shinxeg xanxluulsan yalzarsan amitad. Idej tsadsan bol ajilchdaa bod

Avatar

ajilchin 2013-10-03 103.26.194.61

sard uridchilgaagaa tolood svvliin tsalin bid 80000,100000 abch bgaa ahilchid bna shvv dee. vnen xeregtee rimir zamchdiin amidral iim l bna. xelexeer ajilchdaa oilgoj uchirlax um bgvi shuud l xel amtai xalna solino gej daramtalna.tgd darga nar ajilchdiinxa ar amidraliin tvbshing bodox btal xywiin sonirxoloor xynagch shig zogsoj bgaad xoish uragsh yabsan xvneer sedew xgd boor bogsnii xow yariad.zarimiig ni oorsdoo zoxiogood ajilchid doromjilood l bj bx um a.xiix setgex chadwar ni ter bdag um bl u gaixmaar bga biz.

Avatar

ajilchin 2013-10-03 103.26.194.103

tz iin ajilchidiin tsalin dundajaar 1000000 xvrsen gex um.ug nl xvrexer nemsen vzvvlelt jil bolgon xamtin gereen dr bdag. gebch albani darga nart bdag um u ali eswel baiguullagi darga. orlogchiin xaxuul absan xvmvvs baudag um u? gereenii nertei gereenii xugatsaa ni duusdaggvi xvmvvsees bolood tsalin xolsondoo xvrexgvi.tzamchdiin amidral deerdexgvi bna sh de. eniig anxaarch gereeni ajilchda yamar vndesleltei absan ard ni vndsen ajilchdin tsalin xvrexgvi bgaag anxaaraachee.vnendee bl zarim gereenii ajilchid yarij bga ni ~bi ajuld orixdo teden togrog ogson arai ch namaig xalaxgvi bx ene ter um yaridag.xaxuul abch xvn chixeed bga dund tushaaltnuudaa,darga naraa ilervvleechee.erdenee dargaa ajilchidaa ergej xaraach e.ta abilgald abtaagvi l bl vvniig bvren oilgoj bat chadna da

Avatar

RTT 2013-10-03 122.201.29.54

АМ НЬ АЖЛААСАА ИХДЭЭД БАЙГАА НӨХДҮҮД

Avatar

мгох 2013-10-03 202.72.245.122

Төмөр замчдын цалин өндөр л гэдэг ичмээр бага байна.Инженер хүн банкны теллерын цалингаас бага авдаг.Ам баян төмөр замчид хөөрхий дөөөөө

Avatar

unen 2013-10-03 94.226.17.238

Zochinii ugiig demjij bnaoo. Mash hund ajil hiij bgaa tomor zamchdiin tsalin baga bgaad haramsaj bna.Yalanguya gadaa bainga ajilladag humuusiin hangamjiig nemeh heregtei shuu.
Darga nar ni ihedsen gazar daa,60 yamaand 100 uhna gedeg shig,bodoh tsag bolson bmaar yumaa

Avatar

Генко Гансүх 2013-10-03 203.194.115.187

Генко Гансүх 2 энэ төмөр замын салбарыг баллаж гүйцлээ.

Avatar

Генко Гансүх 2013-10-03 203.194.115.187

Генко Гансүх 2 энэ төмөр замын салбарыг баллаж гүйцлээ.

Avatar

Notstoi medee 2013-10-03 182.160.3.230

Shine tumur zamiin TT-Gsh zam n Hyatadiin tumur zamtai 18.4 km zurson bhiig Gansukh said ungursun 7 honogt Hyatad ailchilhdaa olj medsen bn. Uuniig zashiin tuld zamaa73km uurchilj barih shaardlagati bolj bn.Sumsung gej dampyy gazar tegeed Buten jil hooson shoroo teeverluulsen bn. Gansukh BatErdene Batzay nar ajlaa uguh bolj ee. Arai ch dee. Shal demii gazar 73 km zam gazar shoroonii ajil hiisen bn?

Avatar

Гайхсан хүн 2013-10-03 203.91.116.98

Гайхаад байх юм. Мод, чингэлэг тээвэрлэхэд яагаад алдагдалтай байдаг юм бол? Дотоод нүүрс, зорчигч тээврийг яахав аргагүй гэж ойлгож болох юм. Мод чингэлэг тээвэрлээд ашиг олдоггүй юм бол УБТЗ ёстой дампуу юм байна даа. Хэлэх үг алга.

Avatar

WM 2013-10-03 103.9.89.218

UBTZ-iin udirdlagiig tsomhon bolgoj darga nariin luivariig bagasgaval bid ur ahsigtai ajillaj chadna.

Avatar

Зочин 2013-10-03 103.26.194.7

Ene shine tumur zam chini ub tumur zam gedeg dampuu gazartai hamaatai yum uu ugui yum uu?!

Avatar

Зочин 2013-10-03 103.26.194.35

Ene shine tumur zam chini ub tumur zam gedeg dampuu gazartai hamaatai yum uu ugui yum uu?!

Avatar

зочин 2013-10-03 202.72.245.194

Эрхэм дарга нараа идэж уудагаа боль шахдагаа боль жирийн ажилчид мөрөөрөө ажиллаад л байгаа шүү дээ. Бүтээлч орчин цагтайгаа хөл нийлүүлж ажиллахгүй бол төмөр замчид маань 19-20-р зуунаар хэдий болтол амьдарч сэтгэх вэ!!!!!! Төмөр замчдын дундуаж цалин юу нь өндөр байгаа юм бэ? Уул уурхай нисэх Гок Мобиком зэрэг байгуулгын дэргэд танай төмөр замчдын авч байгаа цалин юуч биш байна даа. Хувийн компанийн жолооч 2 сая төгрөг , Мобиком-д энгийн инженер хүн 2,5 сая төгрөг гар дээрээ авч байна. Боддоо эрхэм даргаа!!!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж