600 гаруй тонн хүнсний ногоо борлуулжээ

Хуучирсан мэдээ: 2013.10.03-нд нийтлэгдсэн

600 гаруй тонн хүнсний ногоо борлуулжээ

Наймдугаар сараас эхлэн нийслэлийн зургаан дүүрэгт байрлах 11 цэгээр дамжуулан  төмс, хүнсний ногоо борлуулж эхэлсэн. Одоогийн байдлаар нийтдээ 600 гаруй тонн ногоо борлуулаад байгаа гэсэн мэдээлэл байна.  Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Орхон зэрэг есөн аймгийн 540 ногоочин өнгөрсөн хугацаанд дээрх цэгүүдээр ногоогоо борлуулжээ. Мөн “Дүнжингарав” худалдааны төвд болсон “Алтан намар-2013” үзэсгэлэнгийн үеэр оролцогчид 350.8 тонн төмс,  504.5 тонн хүнсний ногоо, хоёр тонн зөгийн бал, 8000 шил дарсан ногоо болон жимс, цэцэг гэх мэтчилэн 541.4 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна.

Н.ГЭГЭЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж