Mongol-style админ ТОТО: Таны хүслийг ердөө л 12000хан
төгрөгөөр биелүүлнэ гэнэ шүү. Тэхдээ зөвхөн хүсэл биелүүлэх бас биш юм шиг
байгаамаа. Буян үйлдэж байгаа нь тэр гэнэ. Тухайн өдөр буян үйлдэж, маань
уншсан нь тум бум дахин арвижина гэнээ.
ТОТО би энэ нийтлэлдээ наагуураа ГЭРЭЛТ ЗУЛЫН ЁСЛОЛ-ын тухай, цаагуураа бас бус
өөр зүйлсийн тухай ярих гээд байгаа юм.
ОЛОНХЫН ХҮСЭЛ СОНИРХОЛД
Зэ хө манайхан ямар нэг хүсэл
биелэгдэнэ , эсвэл хэд дахин нугалж олох, хурдан хугацаанд үр дүн өгөх гэсэн
тодотголтой бүхий л зүйлсд нугасгүй дуртай хүмүүс. За ер нь ч дургүй хүн хэн
байхав дээ тэ. Аль болох хурдан хугацаанд турж Мисс болохыг бодно, аль болох
амархан аргаар Босс болохыг бодно, аль болох ашгийг хэд нугалж олохыг хичээнэ.
Энэ бүх үр дүнд хүрэх замд нь сайн муу үйл хийх нь хамаагүй мэт..ямар нэгэн
аргаар л үр дүнд нь хүрч байвал..
За энэ мэт хүсэл сонирхол ихтэй өнөө цагт " Гэрэлт зулын ёслол"-ын
танилцуулган дээр нь яг л тэр сайхан хүсэл биелэгдэнэ, буян чинь хэд дахин
арвижин гээд нэг сумаар хэд хэдэн туулай буудах боломжыг олгож байгаа сайхан
арга хэмжээ болж таарчээ. Ууг нь 12000₮ гэдэг бол бас бага мөнгө бол биш.
Ялангуяа тухайн ёслолд оролцож буй 16000 хүний 12000₮ бол их тоо. Энэ
мөнгөний талаар ярихаа жоохон азная..
ИЙМ НЭГЭН ЯВДАЛ
За би гэдэг хүн Гэрэлт зулын ёслолд (ГЗЁ) оролцож үнэндээ үзээгүй хүн л
дээ. Айхтар сонирхож байсангүй. Тэгтэл өнгөрдөг Бурхан багшийн дүйцсэн өдрөөр
ГЗЁ болох гэж байна хамт явья очоод билет аваад ир гээд л эгч маань намайг
хүчээр шахуу л явууллаа да. Тухайн өдрийн өдөр нь байсан юм байна. Зохион
байгуулагчынх нь утасруу ярихад билет нь дуусч байгаа Дашчойлон хийд дээр
байгаа байх очоод үз гэлээ. Хийдийн кассаар зарах байх гээд орсон цаана чинь
гээд нэг утсаар ярьж буй эмэгтэйрүү (тэр эмэгтэйг хархад зах дээр билет
тасалдаг хүмүүс л нэг ийм харагддаг даа гэсэн бодол гялс орж ирээд л өнгөрөв)
зааж байна. Утсаар: "за би зараад дуусцан шүү, дороо дуусчлаа..аанхаа. за
тэнд уулзья.." гэсэн яриа сонсогдлоо. Миний ардаас бас хэдэн 10н жилийн
хүүхдүүд асууж сурагласаар дуу шуутайхан орж ирэн дууссан гэж дуулаад өөр газар
байхгүй юу, утас нь байна уу гээд л гоё шоу-наас хоцорчих гээд байгаа янзтай л
их л сандарч байгаа харагдлаа. Кассын өрөөнд байх ГЗЁ-ын танилцуулгыг аваад
кармалчихаад гарлаа. Нөгөө хэдэн 10н жилийнхан том төлөвлөгөө нь нурсан янзтай
өөө байлайн гэцгээгээд хийдээс гарч яваа харагдлаа. Хийдэд орж ирсэн юм байна
гээд хүрд эргүүлэнгээ хэдэн мэддэг маань мэгзэм болон ганц хэлдэг хүслээ
амандаа шивнээд хийдийн хашааг тойрч дуусаад нөгөө ГЗЁ-ын билет авах гэж байсан
өөрийн 12000-аа яах билээ гэж бодлоо. Ямар нэгэн буяны үйлсэд зориулах гэж
байсан бол зориулах л ёстой гэж боддог болхоор хийдрүү орон хандив авч байгаа
хүнд 5000₮ өгөхөд миний нэрийг асууж ард гарын үсэг зуруулж байна. Өөр хүний
нэр бичүүлэх үү гэж асууж байна (ханив өргөгчидөд зориулж ном уншдаг юм билээ л
дээ). Тэгээд хэдэн төгрөг өгсөн ч бай бүх хандив өргөгчдөд жижиг ном өгч
байна. За тэгээд үлдсэн 7000₮ харих замдаа таарсан жин үздэг эмээд өгчихлөө.
Дэлгэрэнгүй: http://mongol-style.blogspot.com/